ОХУ Хятад улсыг дотны анд гэж үздэг
2022-10-28 15:20:42
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 27-нд хэлэхдээ, "ОХУ Хятад улсыг дотны андаа гэж үздэг. Бид Хятадын соёл уламжлалыг хүндэтгэдэг" гэжээ.

Мөн өдөр Владимир Путин Москвад зохиогдсон Оросын зөвлөхүүдийн “Валдай” төвийн олон улсын мэтгэлцээний клубын оны хурал дээр хэлэхдээ, "Сүүлийн хэдэн арван жилд Орос Хятадын харилцаа нээлттэй байдал, итгэлцэл, хөгжлийн аль аль нь урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрч, Орос Хятад хоёр улс бүх салбарт хамтран ажиллаж байгаа юм" гэв.

Хятад улсын сүүлийн жилүүдийн маш олон амжилт бүтэмжийг Путин сайшаажээ. Тэрбээр, "Хятадын хөгжлийн үйл явц дахь идэвхитэй жишиг загвар нь ОХУ-ын хувьд суралцах зорилт болж болох юм. Хятад улс бол Оросын худалдааны хамгийн том түнш. Орос Хятадын худалдааны хэмжээ хурдтай өсч байгаа бөгөөд энэ чиг хандлага ОХУ хоригт өртөх, худалдааны гол чиглэлээ Ази руу хандуулахаас өмнө нэгэнтээ бий болсон. “Орос Хятад хоёр орны худалдааны эргэлт товлосон зорилтдоо хүрч, хоёр тал энэ чиглэлийн харилцаагаа урагш ахиулж буй эрч хүч урьдчилан таамагласнаас ч илүү хурдтай байх болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэж онцолжээ.

“Валдай” олон улсын мэтгэлцээний клубын жил тутмын хурлын 19 дэх удаагийнх энэ сарын 24-27-ны өдрүүдэд ОХУ-ын нийслэл Москва хотноо болов. Энэ удаагийн хурал нь “Ноёлогч үзлийн дараах дэлхий ерөнц: Хүн бүхэн шударга ёс, аюулгүй байдлыг эдлэх ёстой” сэдвийн дор зохиогджээ.




\Уртнасан\