Хятад улсын инновацийн индекс өсөв
2022-10-28 15:37:25
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан Хятадын Үндэсний статистикийн газрын Нийгэм, шинжлэх ухаан, соёлын хэлтсийн “Хятадын инновацийн индексийн судалгаа”-ны багийнхан 2021 оны Хятад улсын инновацийн индекст тооцоолол хийсэн үр дүнг нийтлэв. Тус судалгааны үр дүнгээс харахад 2021 онд Хятад улсын инновацийн индекс 264.6 хүрсэн нь 2020 оныхоос 8 хувиар нэмэгдэн, 1.6 нэгжээр өсөж, дөрвөн салбарын индекс бүгд өсөлттэй гарчээ. 

Үнэлгээ хийгдсэн 20 индексийн дотроос 18 нь 2020 оныхоос өссөн байна. Дотоод гадаадын зах зээлийн нөхцөл байдал ээдрээ төвөгтэй энэ үед Хятад улс инновацийг хөгжлийнхөө тулгуур хүчин болгож, орчныг нь сайжруулж, ямагт дэмжин хөгжүүлсэн нь эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахад асар их үүрэг гүйцэтгэснийг тухайн тайлангийн үр дүнд дурджээ. Дараагийн шатанд Хятад улс инновацийг улам төгөлдөржүүлэх хөгжлийн стратегийг гүнзгийрүүлж, шинжлэх ухаан технологийн хүчирхэг улсын бүтээн байгуулалтыг үйлсээ түргэтгэн, дэвшилтэт, бие даасан байдлыг бий болгохын төлөө хичээн чармайж байна.




\Уртнасан\