Хятадын ГХЯ Путиний байр суурийг сайшаав
2022-10-28 17:56:01
Share
Share this with Close
youtube WeChat

10-р сарын 28-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. ОХУ-ын олон улсын мэтгэлцээний “Валдай” клубын жил тутмын уулзалтын үеэр Путин Орос хамтын ажиллагаагаа Азийн орнууд руу чиглүүлж байна гэж мэдэгджээ. Путин мөн Орос улс Хятадыг дотнын анд гэж үздэг, Хятадын хөгжлийн үйл явцыг судалж, практикид хэрэгжүүлэх боломжтой гэж илэрхийлсэн, хэвлэлийн төлөөлөгч та үүнийг хэрхэн үнэлэх вэ гэж сэтгүүлч асуусанд Ван Вэньбинь хэлэхдээ, Ерөнхийлөгч Путиний идэвхтэй байр суурийг бид өндрөөр үнэлж байна. Одоогийн ээдрээн будлиантай олон улсын нөхцөлд Хятад Оросын харилцаа хөгжиж, харилцан хамгийн том хөрш орон, шинэ эрин үеийн иж бүрэн стратегийн түнш болсны хувьд Хятад Оросын харилцаа эвсэлд үл нэгдэх, сөргөлдөхгүй, гуравдагч оронд чиглэхгүй зарчмын үндсэн дээр хоёр орны хөгжлийг дэмжиж, хоёр ард түмэнд хүртээмжтэй байлгахын төлөө юм гэжээ.

Ван Вэньбинь хэлэхдээ, Хятад улс ОХУ-тай засаглалын туршлага солилцохоо эрчимжүүлж, олон салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, өөрийн орныхоо байдалд тохирсон хөгжлийн замаар замнахыг эрс дэмжиж, бие биенийхээ хөгжлийг тууштай дэмжиж, харилцан бие биедээ хөгжлийн боломж, харилцан түнш байж, дэлхийн энх тайван хөгжлийг дэмжиж, Хятад, Орос хамтаар улам их хувь нэмэр оруулах болно гэжээ.