Ван И Сергей Лавров нар утсаар ярив
2022-10-28 10:21:40
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И энэ сарын 27-нд ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавровтой утсаар ярив.

Ван И хэлэхдээ, "В.Путин ерөнхийлөгч ХКН-ын ХХ их хурлын дараахан Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн даргад баяр хүргэсэн захидал ирүүлсэн нь Хятад Орос хоорондын гуйвшгүй итгэлцэл хийгээд харилцааг харууллаа. Хятад улс Оросын талтай харилцаа холбоогоо улам гүнзгийрүүлж, олон салбарын хамтын ажиллагааг тасралтгүй ахиулахад Хятадын тал бэлэн байна гэв.

ХКН-ын ХХ их хурал бүрэн дүүрэн амжилттай болсоны зэрэгцээ, Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн дарга улиран сонгогдсонд Сергей Лавров халуун баяр хүргээд, "ХКН-ын ХХ их хурал бол дэлхийн хэмжээний том үйл явдал. Хятад улсыг удирдан дагуулж үндэстний сэргэн мандалтын зорилтоо амжилттай биелүүлэх нь лавтай" гэв. Тэрбээр мөн Хятадын талтай харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн гүнзгийрүүлж, Ази Номхон далайн бүс хийгээд дэлхийн энх тайван тогтвортой байдлыг хамтдаа хамгаалахад Оросын тал бэлэн байна гэжээ.

Украины асуудал, түүнчлэн олон улс, бүс нутгийн асуудлаар ч хоёр тал санал солилцож, хамтын сонирхлынхоо талаар ярилцжээ.




\Уртнасан\