Хүйтэн дайны сэтгэхүй болон ноёлох логикоо орхихыг ятгав
2022-10-28 18:44:12
Share
Share this with Close
youtube WeChat

10-р сарын 28-нд болсон хэвлэлийн бага хурал дээр сурвалжлагч, орон нутгийн цагаар 27-нд АНУ-ын Батлан хамгаалахын яамнаас “2022 оны цөмийн төлөв байдлыг хянан хэлэлцсэн тайлан”(NPR)-г нийтлэв. Хятадын тал уг тайланг хэрхэн үнэлж байгаа вэ гэж асуусанд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэлэхдээ: Америкийн талын “2022 оны цөмийн төлөв байдлыг хянан хэлэлцсэн тайлан” том гүрний өрсөлдөөн, тэмцэлдэн сөргөлдөхийг ихээр хөөрөгдөн дэвэргэж, хүйтэн дайны сэтгэхүй, тэг нийлбэрийн үзэл ойлголтоор дүүрэн байж, цөмийн зэвсгийг геополитикийн зорилгоо биелүүлэх багаж болгож, цөмийн дайнаас сэргийлэн хамгаалах, цөмийн зэр зэвсгээр хөөцөлдөхөөс зайлсхийх гэсэн олон улсын хүсэл найдлагаас эрс зөрчсөн байна гэжээ.

Ван Вэньбинь хэлэхдээ: Америкийн тал хүйтэн дайны сэтгэхүй болон ноёлох логикоо орхиж, оюунлаг, хариуцлагатай цөмийн бодлого хэрэгжүүлж, цөмийн зэр зэвсгээ хорогдуулах тэргүүн чухал хариуцлагаа үнэнхүү биелүүлж, бүх дэлхийн стратегийн тогтвортой байдлыг хамгаалах, дэлхийн энх тайван хийгээд аюулгүй байдлыг нэмэгдүүлэх талаар зохих үүрэг гүйцэтгэх ёстой гэжээ.