Хадан цохио дагасан усан суваг
2022-10-29 18:56:18
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын төв нутгийн Хэнань мужийн Линьжөү хотод Тай Хан Шань уулыг ороон, хадан цохио дагуулж хүний хүчээр малтсан ус дамжуулах “Улаан тун” нэртэй суваг байдгийг хүмүүс “Тэнгэрийн гол” ч хэмээдэг. Энэхүү сувгийг өнгөрөгч зууны 60 онд тухайн нутгийн 500 мянган хүний ундны усны асуудлыг зохицуулахын төлөө татсан гэдэг.

Түүхэнд Линьжөү нутаг ерөөс ган гачиг ихтэй байж. Тэгээд нутгийн иргэдийн ундны ус, газар тариаланг тэнгэрийн царай харуулахгүйн тулд 100 мянган хүн 10 жилийн цаг зарцуулан, 1250 уулын оройг тэгшилж, 211 туннел малтан, ус дамжуулах 152 гүүр барьсны эцэст 1969 онд Улаан туг сувгийг байгуулж дуусжээ. Үүнийг хүн төрөлхтний түүхэн дэх бас нэгэн гайхамшиг гэдэг бөгөөд хатуу бэрхээс шантрахгүй, эв санаа нэгтэй зүтгэлийн тэмүүллийн зориг санааг нь “Улаан туг сувгийн зориг санаа” хэмээн нэрлэжээ.