Ван И Р.Николас Бернсийг хүлээн авч уулзжээ
2022-10-29 14:38:01
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И 10-р сарын 28-нд АНУ-аас БНХАУ-д суугаа элчин сайд Р.Николас Бернсийг хүлээн авч уулзжээ.

Ван И ХКН-ын 20-р их хурлын гол ололт амжилт, утга учрыг танилцуулаад, “Хятад, Америкийн харилцаа өдгөө зангилгаа үе шатанд байна. Хоёр талаараа харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэх ёстой. Энэ бол Хятад улс Америктай харилцаагаа хөгжүүлэхийн үндсэн зарчим гэдгийг Ши Жиньпин дарга илэрхийлсэн юм. Хятад, Америк нэгнийгээ өөрчилж чадахгүй, тиймээс Хятад улсад дээрэлхэж, дарамт шахалт үзүүлэхийг бодсоны хэрэг алга” гэжээ.  

Р.Николас Бернс хэлэхдээ, Хятад улстай зөвшилцлөө нэмэгдүүлж, санал зөрөлдөөнөө сайтар хянаж, хамтын ажиллагааг урагшлуулахад Америкийн тал бэлэн байна гэв.