Шабаз Шариф ХТРТ-д ярилцлага өгчээ
2022-10-30 15:42:16
Share
Share this with Close
youtube WeChat

Пакистаны ерөнхий сайд Шабаз Шариф 11-р сарын 1-ээс Хятад улсад албан ёсны айлчлал хийх гэж байгаа бол саяхан тэрээр ХТРТ зэрэг Хятадын хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгчээ.  

“Миний энэ айлчлал Пакистан Хятадын гүн зузаан нөхөрлөлийг харуулж байна. Айлчлал маань хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагаа, солилцоог улам ахиулна гэдэгт итгэлтэй байна” гэж Шабаз Шариф хэлжээ.   

Тэрээр, ХКН-ын 20-р их хурлын дараа Хятад улсад айлчлах гэж буй гадаадын удирдагчдын нэгэн болсонд маш баяртай  байна. Хоёр орон гүн зузаан найрамдал нөхөрлөлтэй бөгөөд байнга харилцан ойлгон дэмжиж, наят хамтран ажилласаар ирсэн. Удах болох айлчлалаар харилцаагаа улам нягтруулж, хоёр орны худалдаа, стратегийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийг хүсэж байна. Мөн Ши Жиньпин дарга, ерөнхий сайд Ли Кэчян зэрэг Хятадын нам төрийн удирдлагуудтай уулзалт хийхийг хүсэн хүлээж байгаа бөгөөд олон салбар дахь хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхийг хүсэж байна гэжээ. 

Пакистанд ноцтой үерийн гамшиг гарсны дараа Хятадын засгийн газар, ард түмэн, аж ахуйн нэгжүүд Пакистанд цаг даруйд нь халуун гараа сунгаж их хэмжээний тусламжийн эд материал хангасанд Шабаз Шариф чин сэтгэлээсээ талархал илэрхийллээ. 

Түүнчлэн Хятад улс ядуу буурай орноосоо баян хүчирхэг орон болж, урьд өмнө нь байгаагүй гайхамшгийг бүтээсэн юм. Бид Хятадын хөгжлийн туршлагаас туршлага зээлдэхийг хүсэж байна. Хятад улсын дэвшүүлсэн “Бүс ба зам” санаачилга нь олон улсын хамтын нийгэмлэгт маш чухал үүрэг гүйцэтгэж байна. Пакистан  “Бүс ба зам” санаачилгаас маш их ашиг хүртсэн. Хятад, Пакистаны эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын ачаар Пакистаны дэд бүтцийн бүтээн байгуулалт эрчимтэй хөгжсөн болохыг Шабаз Шариф онцолжээ.