Фижид сонгууль болох гэж байна
2022-10-30 14:41:06
Share
Share this with Close
youtube WeChat

Их сонгуулиа энэ оны 12-р сарын 14-нд хийхээр товлоод байгаа бөгөөд бүх бэлтгэл ажлыг хангаад байгаагаа Фижи улсын сонгуулийн хороо орон нутгийн цагаар 10-р сарын 30-нд мэдэгджээ. 

Мөн өдрийн үдээс өмнө Фижи улсын ерөнхий сайд ЖосаяВорекэБайнимарама ерөнхийлөгч УильямКатониверед их сонгуулийн цагийг тодорхойлсон тухай албан бичгийг өргөн барьжээ. 

Тус орны сонгуулийн хорооны дарга Нанд хэлэхдээ, их сонгуулийн тухай тушаалыг 10-р сарын 31-нд нийтэлнэ. Хилийн чанад дахь иргэд шуудангаар саналаа өгч болно. Үндэсний хэмжээнд санал хураалтын 1485 цэгт 7541 ажилтан ажиллана. Санал хураалтыг 12-р сарын 14-ний 7 цаг 30 минутаас эхлүүлж 18 цагт дуусгана. Нэр дэвшигчийг бүртгэх цагийг 11-р сарын 14-ний 24 цагаар, нэрээ татах хугацааг 11-р сарын 15-ны 24 цагаар тус тус хязгаарлана гэжээ. 

Фижи улсын сонгуулийн процессын дагуу, эрхбиш ерөнхийлөгч сонгуулийн тушаал гаргасны дараах 50 хоногт сонгуулийн бүх ажлыг дуусгах хэрэгтэй юм. 2013 онд баталсан тус орны үндсэн хуулийн дагуу, парламент нь нийт 51 суудалтай бөгөөд дөрвөн жилд нэг удаа сонгууль явуулж, хамгийн олон санал авсан улс төрийн намын удирдагч нь ерөнхий сайд болж, засгийн газраа бүрдүүлнэ.