Ши Жиньпин баярын захидал илгээв
2022-10-31 15:33:02
Share
Share this with Close
youtube WeChat

Орос Хятадын найрамдлын нийгэмлэг байгуулагдсны 65 жилийн ойд зориулж Хятад улсын дарга Ши Жиньпин баярын захидал илгээв.

Ши Жиньпин тэмдэглэхдээ, "Орос Хятадын найрамдлын нийгэмлэг 65 жилийнхээ түүхийн хугацаанд Оросын ард түмэнд Хятад улсыг эерэгээр сурталчилж, хоёр ард түмний ойлголцол, найрамдал, итгэлцлийг нэмэгдүүлэн хоёр орны найрсаг харилцаа, нийгэм нийтийн үндэс суурийг бэхжүүлэхийн төлөө чухал хувь нэмэр оруулав. Өнөө Хятад Оросын шинэ эриний стратегийн бүх талын хамтын ажиллагаа, түншлэл өндөр түвшинд хөгжиж, олон салбарт харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, хоёр ард түмний найрамдал нягтарч байна. Хятад Оросын иргэд хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөн уудам орон зайтайн дээр ирээдүй, боломжоор дүүрэн юм. Орос Хятадын найрамдлын нийгэмлэг амжилт ололтоо бататгаж, Хятад Оросын иргэдийн халуун дулаан харилцааг ахиулахын төлөө улам чармайн ажиллахыг хүсэж байна" гэжээ.

Мөн өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мөн Орос Хятадын найрамдлын нийгэмлэгийн 65 жилийн ойд баярын захидал илгээжээ.