Энэтхэгт гүүр нурж 120 хүн амиа алдав
2022-10-31 11:03:55
Share
Share this with Close
youtube WeChat

Энэтхэгийн Гужарат мужид кабелийн гүүр нурсны улмаас амиа алдагсдын тоо одоогоор 120-д хүрээд байгаа талаар цагдаагийн газрын сүүлийн үеийн мэдээлэлд дурджээ.

Орон нутгийн цагаар энэ сарын 30-ны өдрийн 18:30 цагийн үед Энэтхэгийн баруун хэсгийн Гужарат мужийн Моби нутгийн Мечу гол дээрх татлагат гүүрийн татлага гэнэт тасарч, ослын үеэр гүүрэн дээр явж байсан олон зуун хүн гол руу унасны дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байжээ.