Ши Жиньпин Луис Инасио Лула да Силвад баяр хүргэв
2022-10-31 18:03:44
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 10-р сарын 31-нд Холбооны Бүгд Найрамдах Бразил улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон Луис Инасио Лула да Силвад баяр хүргэжээ.

Тэрээр “Хятад, Бразил бүгд хөгжиж буй том гүрэн, шинэ тулгар хөгжиж буй зах зээлийн орон болохын хувьд асар өргөн хүрээнд нийтлэг ашиг сонирхол, үүрэг хариуцлагатай юм. Дипломат харилцаа тогтоосон 48 жилийн турш хоёр орны засгийн газар, нийгмийн олон салбарын хамтын чармайлтаар Хятад, Бразилын харилцаа нааштай хөгжиж, олон салбарын хамтын ажиллагаа баялаг амжилт тогтоолоо. Хятад, Бразил найрамдалт харилцаагаа тогтвортой хөгжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь хоёр орон, хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэх төдийгүй, бүс нутаг, тэрчлэн дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж, хамтын хөгжлийг ахиулахад ашигтай юм. Би Хятад, Бразилын харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчилж байгаа бөгөөд тантай хамт стратегийн өндөрлөг болон алс хэтийн зогсцоос хоёр орны иж бүрэн стратегийн түншийн харилцааг хамтдаа төлөвлөж, хамтаар ахиулж ажиллахад бэлэн” гэжээ.