Украины асуудлаар хэлэлцээ хийхийг хүссэн хэвээр
2022-10-31 10:44:02
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лаврав энэ сарын 30-ны өдөр "Оросын нэгдүгээр суваг" телевизийн нэвтрүүлэгт оролцох үедээ, "Ерөнхийлөгч Владимир Путин болон ОХУ-ын удирдагчид Украины асуудлаар хэлэлцээр хийхийг хүссэн хэвээр байгаа" гэжээ. Тэрээр хэлэхдээ, "ОХУ-ын тал барууны түншүүдийн хурцадмал байдлыг намдаах зөвлөмжийг сонсоход хэзээ ч бэлэн байгаа. Гэхдээ зөвлөмж эрх тэгш, харилцан хүндэтгэсэн зарчмаар бүс нутгийн улс орнуудын эрх ашгийг тэнцвэржүүлэх зорилготой байх ёстой" гэжээ.

Орос, Украины мөргөлдөөнд Оросын тал маш зохимжгүй үйлдэл үзүүлж буйгаа цайруулахын тулд ОХУ-ын Батлан хамгаалах яам худал хуурмаг мэдээллийг өргөнөөр цацаж байна хэмээн Их Британийн Батлан хамгаалах яам энэ сарын 29-нд олон нийтийн сүлжээгээр жиргэжээ. ОХУ-ны Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Коношенков 29-ны өдөр хэлэхдээ, "Украины тал Хар тэнгисийн Севастополь боомтод Оросын Хар тэнгисийн флот болон иргэний хөлөг онгоцнуудад дроноор террорист халдлага үйлдсэн байна. Энэ халдлагын бэлтгэл ажлыг Украины арми Николаев мужид байрлаж буй Их Британийн цэргийн хүчний дэмжлэгээр гүйцэтгэсэн гэх мэдээллийг бид аваад байгаа" гэжээ.

"Найрсаг бус улс орны нэрсийн жагсаалтаа өргөтгөж, Оросын эсрэг хориг арга хэмжээг дэмжиж буй Кайманы арлуудыг багтаасан Их Британийн хилийн чанад дахь 11 нутаг дэвсгэрийг энэ жагсаалтад нэмсэн болно" хэмээн Оросын засгийн газрын сайт мэдэгджээ.