Дэлхийн интернетийн бага хурлын дээд хэмжээний уулзалт болно
2022-10-31 15:55:43
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхийн интернетийн бага хурлын Ужэний дээд хэмжээний уулзалтын хэвлэлийн албаны мэдээлснээр, дээд хэмжээний уулзалт 11-р сарын 9-11-ний хооронд болох бөгөөд бага хурал нь "Цахим ертөнцийг байгуулж, дижитал ирээдүйг бий болгох нь - Кибер орон зайд хувь заяаны нэгдмэл цогцыг буй болгоё" уриан дор болно. Энэхүү хурлыг Жэжянь мужийн засаг захиргаа, Жэжянь мужийн Интернет мэдээллийн албанаас хамтран зохион байгуулж, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газар, Олон улсын цахилгаан холбооны холбоо, Дэлхийн оюуны өмчийн байгууллага, Хөдөлгөөнт холбооны дэлхийн систем зэрэг олон улсын байгууллагууд дэмжин ажиллах юм байна.

Ужэний дээд хэмжээний уулзалт нь Дэлхийн интернетийн бага хурал олон улсын байгууллага болж цэгцлэгдсэнээс хойших анхны хурал бөгөөд цаашид жил тутам уламжлал болгон хийх юм. Тухайн үед дэлхийн 120 гаруй улс орон, бүс нутгийн засгийн газар, олон улсын байгууллага, гадаад дотоодын интернетийн компаниуд, их сургуулийн судалгааны төвүүдийн 2000 шахам төлөөлөгч офлайн болон онлайн хэлбэрээр харилцан оролцож, кибер орон зайн асуудлаар санал бодлоо солилцоно. Хурлаар мөн "Хятадын интернетийн хөгжлийн тайлан 2022", "Дэлхийн интернетийн хөгжлийн тайлан 2022" зэрэг цэнхэр номыг үргэлжлүүлэн гаргах болно.