БНХАУ, БНСУ-ын дипломат харилцааны 30 жилийн ой эхлэв
2022-10-31 10:58:39
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад, Өмнөд Солонгос улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн соёлын арга хэмжээ “Үзэсгэлэнт Хятад орон, зураг шүлгийн Жэжянь” хэмээх үзэсгэлэнгээр энэ сарын 29-нд БНСУ-ын Сөүл хотноо эхлэв.

Хятадаас БНСУ-д суугаа Элчин сайд Шин Хаймин видео мэндчилгээндээ, "БНХАУ, БНСУ хоёр орон хаяа залгалдан оршдог. Урт удаан жилийн турш хоёр орны ард түмэн харилцан суралцаж, дорнын гэрэл цацрангуй соёл иргэншлийг хамтдаа бүтээсэн юм. Энэ удаагийн арга хэмжээний хүрээнд хоёр орны уламжлалт уран зураг болон биет бус соёлын өвийн гар урлалын салбарын төлөөлөх эд зүйлийг дэлгэн үзүүлэх болно. Энэ нь хоёр орны ард түмний ойлголцол болон найрсаг сэтгэлгээг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Хоёр тал энэ боломжийг ашиглан, харилцан суралцаж хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орны харилцааны эрүүл хөгжилд нэн их эерэг хүч сэлбэхийг хүсэж байна" гэжээ.

Сөүл хотын аялал жуулчлал спортын газрын дарга Цуй Чингжоу нээлтийн ёслол дээр хэлсэн үгэндээ, "Солонгос Хятад хоёр орны соёл нэлээд ойролцоо байдаг. Иргэд хоорондын харилцааны явцад дотно дулаахан ойлголцлууд үүссээр байна" гэжээ.