Японы хүнд үйлдвэрийн салбарын үзүүлэлт буурав
2022-10-31 17:00:33
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны 10-р сарын 31-нд нийтэлсэн статистикийн урьдчилсан дүнгээс үзэхэд, гурван сар дараалан өссөн Японы аж үйлдвэр уул уурхайн үйлдвэрлэлийн салбарын үзүүлэлт есдүгээр сард буурсан байна.

Тус сард Японы аж үйлдвэр, уул уурхайн үйлдвэрлэлийн индекс өмнөх сарынхаас 1,6 хувиар буурч 98,6 болжээ. Нийт 15 жижиг салбараас 11 нь өнгөрсөн сараас буурч, 4 нь өссөн үзүүлэлттэй байна. Эдгээрээс авто машины үйлдвэрлэл, органик бус болон органик химийн үйлдвэр, үйлдвэрлэлийн машин техник зэрэг салбар хамгийн их уналттай байна.

Мөн сард аж үйлдвэр, уул уурхайн худалдааны индекс 2,4 хувиар бууран 95,2 болж, бараа бүтээгдэхүүний нөөцийн индекс 3,0 хувиар нэмэгдэн 103,9 болжээ.