Ван И Энтони Блинкентэй утсаар ярив
2022-10-31 16:55:04
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И АНУ-ын талын хүсэлтээр тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй утсаар ярьж, Хятад Америкийн харилцааны асуудлаар санал бодлоо солилцов.

Энтони Блинкен хэлэхдээ, ХКН-ын 20-р их хурал болон их хурлын тайланг Америкийн тал нягт анхаарав гэжээ. Ван И хэлэхдээ, "Хэрэв Америкийн тал Хятад улсыг үнэнхүү ойлгохыг хүсвэл, 20-р их хурлын тайланг нарийн хянамгай судлах ёстой. Хятадын дотоод гадаад бодлого нээлттэй, стратегийн зорилт ил тод байдаг. Америкийн тал нөлөөтэй шилний тусгалаар харах мэт өөрийн бодсоноороо төсөөлж болохгүй. Тэрчлэн үзэл суртлын өрөөсгөл ойлголтоороо нүдээ халхалж таарахгүй юм" гэжээ.

Энтони Блинкен хэлэхдээ, "Америк Хятадын хамтын ажиллагааг дэлхий нийт хүсэн хүлээж байна. Америк Хятадын дараагийн шатанд төлөвлөгдөж буй харилцааны хувьд, Хятадын талтай хэлхээ холбоогоо хэвээр хадгалж, хамтын ажиллагаа өрнүүлж, хоёр орны харилцааны үндэс суурийг нухацтай тодорхойлоход Америкийн тал бэлэн байна" гэжээ.