Мэн Тянь туршилтын бүхээгийг амжилттай хөөргөлөө
2022-10-31 17:13:33
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын сансрын станцын Мэн Тянь туршилтын бүхээгийг ачсан Чан Жэн-5В Яао4 зөөгч пуужин Вэнь Цан хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөрч 8 минутын дараа туршилтын бүхээг задгай сансар дахь тойрог замдаа амжилттай орсон талаар Хятадын Нисгэгчтэй сансрын инженерийн алба мэдээлэв. Хөөргөх ажиллагаа 2022 оны 10-р сарын 31-ний өдрийн 15 цаг 37 минутад явагджээ. 

Мэн Тянь туршилтын бүхээг нь Хятадын сансрын станцын гурав дахь хэсэг, шинжлэх ухааны туршилтын хоёр дахь бүхээг бөгөөд ажлын болон ачааны кабин, ачааны агаарын түгжээ, нөөцийн кабин зэргээс бүрдсэний зэрэгцээ хөөрөх үеийнх нь хүндийн жин 23 тонн юм. Туршилтын бүхээгийг сансрын шинжлэх ухааны туршилт, сансрын станцын угсралтын удирдлага зэрэгт ашиглана.

Ачааны агаарын түгжээ нь ачааг автмотаар оруулж гаргах болон бүхээгийн дотор болон гадна талд шинжлэх ухааны туршилт хийхэд дэмжлэг үзүүлэх юм.