Хятадын гэрэл зургийн үзэсгэлэн Орост
2022-10-31 10:32:57
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: "Шинэ эриний Хятадын ер бусын арван жил" гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 29-ний өдөр Москва дахь Хятадын бизнес центерт нээгдлээ. Хятадаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны түр хамаарагч Сун Вэйдун, Орос Хятадын найрамдлын нийгэмлэгийн нэгдүгээр орлогч дарга Сергей Санакоев зэрэг хоёр улсын олон салбарын зуу гаруй хүндэт зочид төлөөлөгч үзэсгэлэнгийн нээлтэд оролцжээ.

Үзэсгэлэнг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас ОХУ-д суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгуулж байгаа юм. Тус үзэсгэлэнд Хятадын шинэ эриний улс төр, эдийн засаг, соёл урлаг, ард түмний амьдрал, дипломат харилцааны салбарын сүүлийн арван жилийн түүхийг харуулсан нийт 251 гэрэл зураг тавигджээ.
Сун Вэйдун хэлэхдээ, "Шинэ эрин дэх Хятад Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа түүхэн дэх хамгийн цаг үедээ байна. Хятад улс Оросын талтай улс төрийн харилцан итгэлцэл, стратегийн зохицуулалтаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөтгөн, уламжлалт найрамдлаа цаашид бататгаж, үндэсний хөгжил, үндэстнүүдийн сэргэн мандалтын агуу зорилтыг биелүүлэхэд бэлэн байна" гэв.

Сергей Санакоев хэлэхдээ, "Хятад улс шинэ эриний 10 жилд асар их бүтээн байгуулалт хийсэн нь улс төрийн намын удирдлагатай холбоотой юм. Хятадын Коммунист нам ард түмэндээ чиглэсэн төрийн бодлогыг баримталж хэрэгжүүлсээр ирсэн. Саяхан болж өндөрлөсөн Хятадын Коммунист намын 20-р их хурал дэлхий нийтийн анхаарлыг татаж, "Хятад маягийн шинэчлэл" гэсэн уриалга гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн" гэжээ.