Турк байгалийн хийн түгээлтийн төв болох уу?
2022-11-01 15:24:05
Share
Share this with Close
youtube WeChat

"Туркт байгалийн хийн нийлүүлэлтийн төв байгуулах асуудлаар Орос Туркийн мэргэжилтнүүд судалж байна. Энэ нь Орос улс “Умардын урсгал” хоолойгоор Европ руу дамжуулж байсан байгалийн хийг Туркээр дамжуулан хүргэх зорилготой" хэмээн Туркийн хэвлэлүүд Оросоос Туркт суугаа Элчин сайдын үгээс эш татан мэдээлэв.

Орон нутгийн цагаар 10-р сарын 31-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хэлэхдээ, "ОХУ Туркийг байгалийн хийн түгээлтийн төв болгох гэж байгаагийн гол шалтгаан нь Европын талтай хамтран ажиллахад маш хүндрэлтэй байгаа явдал юм" гэжээ.

10-р сарын дундуур Путин санал дурдахдаа, "Оросын тал Туркээр дамжуулан Европ руу байгалийн хий нийлүүлж болох бөгөөд Европын хамгийн том байгалийн хийн төвийг Туркт байгуулах болно" гэжээ. Үүний дараа Путин Казахстанд Туркийн ерөнхийлөгч Эрдогантай уулзаж, дээрх сэдвээр хэлэлцсэн байна. 10-р сарын 14-нд Эрдоган хэлэхдээ, "Уг асуудлаарх ажлыг түргэн өрнүүлэхийг хоёр орны удирдагч нар холбогдох байгууллагуудад үүрэгдлээ" гэжээ.