Хятадын дотоод хэрэгт гар дүрэхийг эсэргүүцэв
2022-11-01 10:41:05
Share
Share this with Close
youtube WeChat

Америк, Канад зэрэг цөөн улс НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77-р чуулганы гуравдугаар комиссын хурал дээр хүний эрхийн асуудлаар халхавчлан Хятадыг дайрч гүтгэсэн байна. НҮБ-ын олонх гишүүд хэлсэн үгэндээ Хятадыг дэмжиж, хүний эрхээр шалтаг болгон Хятадын дотоод хэрэгт гар дүрэхийг эсэргүүцэв.

Хурал дээр Куба улс 66 орныг төлөөлөн хэлсэн үгэндээ Хятадыг дэмжиж, "Шинжаан, Хонконг, Төвөдийн асуудал бол Хятадын дотоодын хэрэг. Хүний эрхээр шалтаглан Хятадын дотоод хэрэгт хуруу дүрэхийг эсэргүүцэж байна" хэмээн тодорхой илэрхийлсэн байна.

Саудын Араб Персийн булангийн зургаан орон, Йемэн болон Ливи зэрэг улсыг төлөөлөн хамтын үг хэлэхдээ, Хятадыг дэмжиж, хүний эрхийн асуудал дээр бодитой, бүтээлч, улстөржүүлсэн бус зарчимыг баримталж, “НҮБ-ын дүрэм” болон “Дэлхийн хүний эрхийн тунхаг”-ын ерөнхий зорилго зарчмыг баримталж, улс орны бүрэн эрхийг хүндэтгэж, дотоод хэрэгт гар хуруу дүрэхгүй байх ёстой гэв.

Орос, Беларусь зэрэг олон улс орон тус хурал дээр байр сууриа илэрхийлэхдээ, Хятадын хүний эрхийн салбарын амжилт хөгжлийг үнэлж, олон талт үзэл болон эв нэгтэй хамтын ажиллагааг баримталж, яриа хэлцэл хийгээд хамтын ажиллагаагаар дамжин хүний эрхийг ахиулан хамгаалахыг уриалсан байна.