Оросууд "Гэрээний хэрэгжилтийг түр зогсоосон төдий" гэв
2022-11-01 10:33:14
Share
Share this with Close
youtube WeChat

Оросын Батлан хамгаалах яам вэб хуудсандаа 10-р сарын 30-нд нийтлэгдсэн мэдэгдэлд, "Орос улс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гадагш тээвэрлэх гэрээний гол оролцогчийн хувьд, түүнээс ухран гараагүй харин уг гэрээний хэрэгжилтийг түр зогсоосон төдий" гэжээ. Одоогоор Хар тэнгисийн дагуух үр тарианы маршрутаар хөлөг онгоц зорчихыг зөвшөөрөхгүй, учир нь "Украины тал уг хонгилыг ашиглан Орост цэргийн ажиллагаа өрнүүлж байна” хэмээн тус мэдэгдэлд дурдсаны дээр “Уг хонгилыг цэрэг дайны зориулалтаар ашиглахгүй байх” амлалтыг Украины тал өгөхөөс өмнө, хонгилын аюулгүй асуудлыг баталгаажуулах асуудлыг ярих ямарч боломжгүй юм" гэжээ.

Мөн мэдэгдэлд, "НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш болон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд Оросын тал өөрийн байр сууриа тодорхой илэрхийлсэн бөгөөд Үр тарианы дээрх хонгил болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлодог Украины боомтыг ашиглан Орост цэрэг дайны ажиллагаа өрнүүлэхгүй байх баталгааг Украины талаас авахад НҮБ туслах ёстой" гэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Песков мөн өдөр хэлэхдээ, "Оросын тал Гадаад харилцааны яам болон бусад байгууллагаараа дамжуулан Турк болон НҮБ-тай үргэлжлүүлэн харилцах болно" гэжээ.