Ван И баярын цахилгаан илгээв
2022-11-01 16:04:49
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны 10-р сарын 31-нд Орос Хятадын найрсаг нийгэмлэг Москвад “Орос Хятадын харилцааг байгуулах, сэргээх болон хөгжүүлэх явц дахь иргэд хоорондын харилцааны гүйцэтгэх үүрэг” хэмээх олон улсын симпозиум зохиов, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И уг симпозиумд баярын цахилгаан илгээв.

Ван И хэлэхдээ: Хятад Оросын иргэд хоорондын харилцаа гүн зузаан уламжлалтай, хоёр ард түмний найрамдал урт удаан түүхтэй юм. Оросын талтай хамт байж, хоёр орны төрийн тэргүүний нийтлэг ойлголтоо үргэлжлэн удирдуулж, цаг эриний хөгжил дэвшлийг алдалгүй дагаж, хоёр талт харилцаа болон хоёр талын хамтын ажиллагаанд үргэлжлэн хүч хуримтлуулахад Хятадын тал бэлэн байна. Орос Хятадын найрсаг нийгэмлэг болон хоёр орны олон салбарын найрсаг хүмүүс шилдэг сайн уламжлалаа бадрааж, хоёр талын иргэд хоорондын найрсаг харилцааг үргэлжлэн ахиулж, хоёр ард түмэн танилцан ойлголцоход шинэ гүүр байгуулан өгч, хоёр орны үе үеийн найрсаг харилцаанд нэн бат бөх нийгмийн үндэс суурь бүрдүүлэн өгөхийг хүсэж байна гэжээ.

ОХУ-ын Гадаад харилцааны сайд Лавров бас дээрх симпозиумд баяр хүргэсэн байна.