ОУХБ: хямралууд хөдөлмөрийн зах зээлд заналхийлж байна
2022-11-01 10:36:36
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 10-р сарын 31-нд Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас нийтэлсэн Дэлхийн хөдөлмөрийн хяналтын тайланд, эдийн засаг, улс төрийн хямралууд хөдөлмөрийн зах зээлийн сэргэтэд заналхийлж байгаа тул ажилгүйдэл, тэгш бус байдал нэмэгдэж, дэлхийн ажил эрхлэлтийн өсөлт 2022 оны сүүлийн улиралд мэдэгдэхүйц удааширна гэжээ.

Энэ онд тохиолдсон олон хямрал дэлхийн хөдөлмөрийн зах зээлд гүн нөлөөлснийг тайланд дурджээ. Эдгээр нөлөөлөл нь хүнс, эрчим хүчний үнэ өсөх, цалин буурах, тэгш бус байдал нэмэгдэх, бодлогын сонголт багасах, хөгжиж буй орнуудын өрийн хэмжээ нэмэгдэх зэргээр илэрч байна.

Хөдөлмөрийн зах зээлийн уналтыг зохицуулах бодлогыг боловсруулахын тулд нийгмийн яриа хэлэлцээ хийхийг ОУХБ-аас уриалжээ. Эдгээр бодлого нь инфляцийг бууруулах төдийгүй хөдөлмөр эрхлэлт, аж ахуйн нэгжийн хөгжил, ядуурал зэрэг салбар руу чиглэгдэх ёстой юм.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ерөнхий захирал Гилберт Хоунгбо хэлэхдээ, "Дэлхийн хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдалд анхаарал хандуулж, хөдөлмөрийн зах зээлийн огцом бууралтаас сэргийлэхийн тулд үндэсний болон дэлхийн түвшинд цогц нэгдсэн, тэнцвэртэй бодлого явуулах шаардлагатай" гэв.