Импортын 5 дахь экспог танилцуулав
2022-11-01 15:51:58
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр буюу 11-р сарын 1-нд болсон Хятадын олон улсын импортын 5 дахь экспогийн хэвлэлийн бага хурлаар тус экспо болон Хунчао олон улсын эдийн засгийн форумын бэлтгэл ажлын талаар танилцууллаа. Энэ жилийн экспод 145 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллага оролцохоор мэдүүлгээ өгсөн нь илүү оновчтой бүтэц, хүчирхэг төлөөллийг бий болгож байна. Өндөр хөгжилтэй орнууд, хөгжиж буй орнууд оролцож буйгаас гадна буурай орнууд ч идэвхитэй оролцохоор бүртгүүлжээ. Нийт 127 улс орон, бүс нутгийн аж ахуйн нэгжүүд бизнесийн үзэсгэлэнд, 66 улс, 3 олон улсын байгууллага үндэсний иж бүрэн үзэсгэлэнд хамрагдсанаар, оролцогчдын тоо өнгөрсөн оныхоос давжээ. “Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэл”-ийн гишүүн орнууд бүгд оролцож буйгаас гадна “Бүс ба зам”-ын дагуух орон болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын оролцоо ч өмнөх экспотой харьцуулахад нэмэгдсэн байна. Никарагуа, Жибути, Мавритани, Комор, Мозамбик, Бүгд найрамдах Конго улс, Ирак, Исланд зэрэг 8 орон анх удаа Үндэсний үзэсгэлэнд оролцох гэж байна.

Энэ жилийн экспод газар тариалангийн үрийн үйлдвэрлэл, хиймэл оюун ухаан, нүүрстөрөгч бага ялгаруулдаг эрчим хүч, байгаль орчныг хамгаалах технологи, инновацийг дэмжих зэрэг тусгай бүсийг шинээр байгуулж, техник төхөөрөмж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эм эмнэлэг, авто машин зэрэг олон салбарын шинээр байгуулагдсан компаниуд үзэсгэлэнд оролцохоор болжээ.

Аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэнд дэлхийн топ 500 компанийн жагсаалтад багтсан болон салбартаа тэргүүлэгч нийт 284 компани оролцох болсон нь өнгөрсөн оныхоос эрс нэмэгдсэн үзүүлэлт юм. Эдгээр компанийн 94 хувь нь өнгөрсөн жил мөн оролцож байжээ.