Тав дахь экспо таванд нээгдэнэ
2022-11-02 18:52:04
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын олон улсын импортын бараа бүтээгдэхүүний 5 дахь экспо 11-р сарын 5-аас 10-ны өдрүүдэд Шанхай хотноо нээгдэхтэй холбогдуулж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хоёронд хэлэхдээ, эл экспо бол ХКН-ын 20-р их хурлын дараа Хятадад зохион байгуулж буй анхны олон улсын томоохон арга хэмжээ юм. Өчигдөр болсон хэвлэлийн бага хурал дээр Хятадын олон улсын импортын бараа бүтээгдэхүүний экспогийн ажил эрхэлсэн газрын даргын хэлсэнчлэн, тус экспод оролцогч орнуудын тоо нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний төрөл зүйл улам олширч, чанар чансаа нь улам сайжирсан болно.

Жао Лижянь, ХКН-ын 20-р их хурлын тайланд "Хятад улс гадаадад нээлттэй байхаа баримтлах бөгөөд харилцан ашигтай хамтдаа хожих стратегийг тууштай хэрэгжүүлж, Хятадын хөгжлөөр дэлхий нийтэд шинэ боломж хангах төдийгүй нээлттэй дэлхийн эдийн засгийг байгуулахад хүч сэлбэх болно" гэсэн юм. Импортын экспогийг амжилттай зохион байгуулах нь Хятад улс зах зээлээ дэлхий нийтэд нээлттэй байлгаж, хөгжлийн боломжоо хуваалцах шийдвэр зоригийг харуулж байна. Экспод амжилт хүсье гэжээ.