Ши Жиньпин Пакистаны ерөнхий сайдтай уулзав
2022-11-02 16:15:06
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 2-ны үдээс өмнө Ардын их хурлын танхимд Хятад улсын дарга Ши Жиньпин БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Пакистаны Ерөнхий сайд Шабаз Шарифтай уулзав.

Ши Жиньпин тэмдэглэхдээ, "Хятадад айлчлахаар ирсэн таныг талархан угтаж байна. Та хамгаас түрүүнд ХКН-ын 20-р их хуралд амжилт хүсэн баяр хүргэсэн захидал илгээсэн. Хятад Пакистан улсууд сайн найз, сайн түнш, сайн ахан дүүс юм. Сүүлийн жилүүдэд хоёр орон дэлхийн үймээн өөрчлөлтийн явцад бие биенээ харилцан дэмжиж, хүндрэл бэрхшээлийг даван туулж урагшилсаар байгаа нь Хятад Пакистаны бат бөх нөхөрлөлийг харуулав. Пакистаны талтай стратегийн бүх талын хамтын ажиллагааны түвшнээ дээшлүүлж, шинэ цаг эрин дэх Хятад Пакистаны хувь заяаны нэн нягт хамтын цогцыг түргэн байгуулж, Хятад Пакистаны бүх цаг үеийн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаанд шинэ хөдөлгөгч хүч сэлбэхэд бэлэн байна" гэжээ.

Шабаз хэлэхдээ, "Түүхэн чухал ач холбогдол бүхий ХКН-ын 20-р их хурал амжилттай хуралдсны дараа, урилгаар анхлан Хятадад айлчилж  буй гадаад орны удирдагчдын нэг болсон маань надад маш зол завшаантай санагдаж байна. Энэ нь Пакистан Хятадын гүн зузаан, бат бөх нөхөрлөлийг бүрэн харуулсан юм. Ши Жиньпин дарга ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсон явдалд би Пакистаны засгийн газар болон ард түмний нэрийн өмнөөс дахинтаа халуун баяр хүргэж байна. Өнгөрсөн арван жилийн турш Ши Жиньпин даргын гарамгай зөв удирдлага дор Хятад улс цаг эриндээ гайхагдсан агуу их амжилт хөгжил олж, олон улсын хэмжээнд олон талт үзлийг баримтлан, эв нэгдэл болон хамтын ажиллагааг ахиулж, дэлхийн энх тайван болон хөгжлийг хамгаалахын төлөө чухал хувь нэмэр оруулж, хариуцлагатай том гүрний үлгэр жишгийг бүрэн дүүрэн харуулсаар байна. Дэлхий дахин Хятад улсаас салж чадахгүй, ямарваа хүчин гээд ганцаараа Хятадын хөгжлийг хязгаарлаж чадахгүй. Алсын хараа, оюун бодолтой Ши Жиньпин дарга үргэлжлүүлэн Хятад улсыг удирдан нэн гэрэл цацрангуй амжилтыг бүтээж, бас дэлхий дахиныг удирдан дагуулж, нэн гэрэл гэгээтэй ирээдүй рүү урагшилна гэдэгт итгэж байна гэжээ.