Амлалтаа биелүүлэхийг хөгжсөн орнуудад хандан уриалав
2022-11-02 15:17:15
Share
Share this with Close
youtube WeChat

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын 27-р бага хурал \COP27\ 2022 оны 11-р сарын 6-18-ны өдрүүдэд Египетийн Шарм Эль-Шейх хотноо болж байна. Энэ удаагийн хурал нь хөгжиж буй орнуудыг хамарч, мөн хөгжиж буй орнуудын анхаарал хандуулж буй асуудалд үр дүнтэй хариулт өгч, тэдний шаардлагыг тусгах ёстой хэмээн Экологи, байгаль орчны яамны холбогдох хариуцлагатан сүүлийн өдөр онцолсон бөгөөд жил бүр 100 тэрбум ам долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх амлалтаа аль болох хурдан биелүүлэхийг хөгжсөн орнуудаас уриалжээ. 

Хятадын Экологи, байгаль орчны яамны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ли Гао сүүлийн өдөр онцлохдоо, “Египетийн тал энэ удаагийн хурлыг амжилттай зохион байгуулж буйг Хятад улс тууштай дэмжиж байна. Хятадын талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн талуудтай хамтран ажиллаж, COP27-ын "хэрэгжилт"-ийг бодит зүйл болгон, хөгжиж буй орнуудын хамгийн анхаарч буй дасан зохицох, санхүүгийн асуудлыг үр дүнд хүргэхийг хичээж байгаа нь хурлын гол онцлох үйл хэрэг болж байна” гэжээ.

Ли Гао хэлэхдээ, "“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийг баталсны 30 жилийн ой энэ онд тохиож байна. Талууд энэхүү боломжийг ашиглан, конвенцийн үндсэн зам сувгийн статус, "Парисын хэлэлцээр”-ийг тууштай баримтлах, ялангуяа нийтлэг боловч ялгаатай үүрэг хариуцлага зэрэг зарчим, улс орны бие даасан тогтолцооны зохицуулалтыг оновчтой болгож, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шударга, үндэслэлтэй, хамтран ажилласан, хамтдаа хөгжсөн дэлхийн засаглалын тогтолцоог хамтран байгуулах ёстой юм" гэжээ.

"COP27 нь талуудын хараахан хэрэгжээгүй шинэ зорилтуудыг санал болгох гэж яарахын оронд нэгэнт дэвшүүлсэн үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилтуудыг үр дүнтэй бодлого, тууштай үйл ажиллагаа, тодорхой төслүүд болон өөрчлөх шаардлагатай байна. Хоосон үгээр хошуугаа билүүдэхийн оронд зорилтоо хэрэгжүүлж байж сая жинхэнэ үр дүнд хүрч чадна. Энэ нь COP27-ын урианы жинхэнэ утга учир байх ёстой” гэжээ.

Ли Гао хэлэхдээ, “Дасан зохицох нь хөгжиж буй орнуудын гол асуудал бөгөөд олон талт үйл явцад анхаарал хандуулалгүй удаж байна. Энэ удаагийн хурал нь "Глазго-Шарм-эль-Шейхын дэлхийн хэмжээнд дасан зохицох зорилтот ажлын төлөвлөгөө"-г дорвитой үр дүнд хүргэж, ирэх онд болох Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын 28-р бага хурлаар дэлхийн хэмжээнд дасан зохицохын бат бөх үндэс суурь тавина гэдэгт найдаж байна” гэжээ.

"Санхүүжилтийн хувьд, хөгжсөн орнууд 2020 он гэхэд жил бүр 100 тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх амлалт өгсөн ч өнөөг хүртэл биелүүлээгүй байна. Энэ нь хөгжиж буй орнуудын уур амьсгалын үйл ажиллагаанд ноцтой нөлөөлж, саад тотгор учруулаад зогсохгүй хөгжсөн болон хөгжиж буй орнуудын улс төрийн харилцан итгэлцэлд ч ноцтойгоор нөлөөлж байна. Харин хурлын үеэр удаа дараа хойшлуулсан тухай шалтаг хайсан тайлангаа дэвшүүлэхийн оронд жил бүр 100 тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх амлалтаа аль болох хурдан биелүүлэхийг хөгжсөн орнуудаас уриалж байна" гэжээ.

Уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтний ирээдүйтэй холбоотой бөгөөд зөвхөн талуудын хамтын хүчин чармайлтаар л үр дүнд хүрч чадах ажил хэмээн Ли Гао онцлоод, сүүлийн жилүүдэд Хятадын сэргээгдэх эрчим хүч, ялангуяа нарны зайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, дэлхийн тус үйлдвэрлэлийн 80 орчим хувийг үйлдвэрлэн, экспортолж, дэлхийн тус бүтээгдэхүүний үнийг ихээр бууруулж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чухал хувь нэмэр оруулсан гэжээ.

Холбогдох улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх түүхэн үүрэг хариуцлага, олон улсын өмнө хүлээсэн амлалтаа чин сэтгэлээсээ биелүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах зөв замдаа буцан орно гэдэгт найдаж байна” гэжээ.