Газрын тос, байгалийн хийн олон улсын хурал боллоо
2022-11-02 15:40:11
Share
Share this with Close
youtube WeChat

Арабын нэгдсэн эмират улсын Абу Даби хотноо Газрын тос, байгалийн хийн олон улсын хурал, үзэсгэлэн болж байна. Арга хэмжээнд БНХАУ зэрэг 160 гаруй улс орон, бүс нутаг, эрчим хүчний салбарын 150 мянга орчим мэргэжилтэн, 2200 аж ахуйн нэгж оролцож байна.

Уг арга хэмжээ “Эрчим хүчний ирээдүй: Тогтвортой, Найдвартай, Хүн бүхэнд хүртээмжтэй” гэх урианы доор дэлхийн газрын тос, байгалийн хийн зах зээлийг чанаржуулж, газрын тос олборлогч томоохон орнууд нийлүүлэлтээ танаж байгаа энэ үед эрчим хүчний тогтвортой шилжилтийг эрчимжүүлж, нүүрстөрөгчийг саармагжуулах зорилтоо хэрэгжүүлж, эрчим хүчний олон янз байдлыг бий болгохыг дэлхий нийтэд уриалжээ.

Олон улсын эрчим хүчний хурал, үзэсгэлэнд Хятадын аж ахуйн нэгж оролцож буй нь цэвэр эрчим хүчний олон улсын хамтын ажиллагааг ахиулж, ногоон болон нүүрстөрөгч багатай үйлдвэрлэлийг дэмждэг Хятадын үзэл баримтлалыг олон улсын хамтын нийгэмлэгт хүргэж байгаа хэрэг юм хэмээн үзэсгэлэнд оролцсон Ойрх Дорнодын орнуудын аж ахуйн нэгжийн төлөөлөл үзэж байна.

Дүүрэнжаргал