Шинэ цаг эриний Хятад-Вьенамын харилцааг шинэ түвшинд гаргахаар тохиролцжээ
2022-11-01 23:45:54
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар ВКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонг 10-р сарын 30-аас 11-р сарын 2-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн юм. 10-р сарын 31-нд, хоёр орны удирдагчид Бээжин дэх Ардын их хурлын ордонд хэлэлцээ хийж, шинэ цаг эриний Хятад-Вьетнамын иж бүрэн стратегийн түншийн харилцааг шинэ түвшинд гаргахаар тохиролцжээ. 

Нгуен Фу Чонг бол Ши Жиньпин ХКН-ын 20-р их хурлын дараа уулзаж учирч буй анхны гадаадын удирдагч юм. Түүнчлэн энэ нь мөн ч Нгуен Фу Чонг ВКН-ын 13-р их хурлын дараа гадаадад хийж буй анхны айлчлал юм. Хоёр орны социализмын үйлс бүгд шинэ хөгжлийг угтаж байгаа үеэр уламжлалт найрамдлаа бэхжүүлж, стратегийн зөвшилцөл, зохицуулалтаа нэмэгдүүлж, улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, санал зөрөлдөөнөө сайтар хянаж, стратегийн өндөрлөгөөс шинэ цаг эриний харилцааг хөгжүүлэх тухай хоёр орны дээд удирдагчид санал нэгджээ.

Өдгөө дэлхий дахинд зуун жилд тохиож байгаагүй том өөрчлөлт хувьсал нүүрлэж, дэлхий нийт шинэ донсолгоо өөрчлөлт ихтэй цаг эринд ороод байна. Тэгвэл Хятад, Вьетнам хэрхэн урагшилж хөгжих вэ? Энэ талаар Ши Жиньпин гурван зүйлт санаачилга дэвшүүлжээ, тухайлбал: Хоёр талаараа социализмын хөгжлийн чиглэлийг тууштай баримталж, социалист эдийн засгийн суурийг бэхжүүлж, уламжлалт найрамдлаа өвлөн залгамжлах зэрэг болно. Энэхүү санаачилгыг нь бүрэн дэмжиж байгаагаа Нгуен Фу Чонг ч илэрхийлсэн байна. 

Цаг хугацаа бол хамгийн сайн гэрчлэгч юм. Хятад, Вьетнам нь уул усаараа залгалдсан хөрш орон, сайн найз, хувь заяа нэгтэй сайн түнш байж, хүн төрөлхтний энх таван, хөгжилд илүү ихийг хамтаар хийж гүйцэтгэх болно.