18 мужийн GDP-гийн өсөлт 3 хувиас давав
2022-11-03 15:17:28
Share
Share this with Close
youtube WeChat

Одоогийн байдлаар, Хятадын 31 муж хот ӨЗО оны эхний гурван улирлын үйлдвэрлэлийн нийт хэмжээний өсөлтийн байдлаа зарлаад байна. Бүртгэлд харуулснаар, энэ оны эхний хагастай харьцуулахад олонх мужийн эдийн засаг хурдтай сэргэсэн байна.

Оны эхний гурван улиралд тэдгээрээс 21 муж хотын эдийн засгийн өсөлтийн хурд эхний хагас жилийнхээс зохих хэмжээгээр дээшилжээ. Эдийн засгийн ерөнхий байдлаараа эхний байранд жагссан Жянсу, Жэжян, Фужянь, Хунань зэрэг мужийн гурван улирлын эдийн засгийн өсөлт эхний хагас жилийнхээс 0.5 нэгж гаруйгаар нэмэгдэж, Хятад улсын эдийн засгийн сэргэлтэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

Бүс нутгийн хувьд Хятадын төв баруун мужууд ерөнхийдөө нэлээд хурдтай өсөлтөө хэвээр хадгалжээ. Эхний гурван улиралд 31 муж хотын дотроос 18 муж хотын GDP-ийн өсөлтийн хурд 3.0 буюу үндэсний өсөлтийн хурдаас давсан байна. Үүнд баруун биеийн 8 бүс нутаг, төвийн 6 бүс багтаж байгаа ба төв баруун нутгийн  нэлээд хурдтай өсөлт бүс нутгийн зохицонгуй хөгжилд ашигтай юм.