Энэтхэгийн улаан буудайн экспорт 2 дахин нэмэгджээ
2022-11-04 10:37:48
Share
Share this with Close
youtube WeChat

Энэтхэгийн Худалдаа, аж үйлдвэрийн яамны 11-р сарын 2-нд нийтэлсэн тоо баримтаас үзэхэд, энэ санхүүгийн жилийн эхний зургаан сар буюу 4-9-р сард Энэтхэгийн улаан буутайн экспортын орлого дахинаар нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үед 630 сая ам.доллар байсан бол энэ жилд 1 тэрбум 490 саяд хүрчээ.

Энэ оны 4-9-р сар хүртэл Энэтхэгийн хөдөө аж ахуй болон боловсруулсан бүтээгдэхүүний экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийн 11 тэрбум 50 сая байснаасаа 13 тэрбум 770 сая ам.доллар болон нэмэгджээ.  

Энэтхэг улаан буудайн гол үйлдвэрлэгч орны нэг бөгөөд энэ жилийн халуун цаг агаар хүнсний үйлдвэрлэлийг бууруулжээ. Энэтхэг энэ оны 5-р сарын 13-нд улаан буудайн экспортод түр хориг тавих болсноо зарлаж байв. 

Энэтхэгийн Гадаад худалдааны ерөнхий газар мэдэгдэхдээ, “Энэтхэгийн дотоодын инфляц өсөж, хүнсний бүтээгдэхүүний үнэ мэдэгдэхүйц нэмэгдсэн, Украины хямралаас шалтгаалан олон улсын хүнсний үнэ хурдтай өсөж, Энэтхэг болон хөрш орнуудын хүнсний аюулгүй байдалд заналхийлж эхэлсэн гэх хоёр үндэслэлээр бид улаан буудайн экспортод түр хориг тавьсан юм" гэжээ.