Чежү арал жолоочгүй машин нэвтрүүлэв
2022-11-04 16:17:53
Share
Share this with Close
youtube WeChat

БНСУ-ын Газар, дэд бүтэц, зам тээврийн яам 11-р сарын 3-ны өдрөөс Чежү аралд орон нутгийн иргэд болон жуулчдад зориулан автомат жолоодлоготой автомашины үйлчилгээг нэвтрүүлжээ.

Жолоочгүй автомашин Чежү аралд 16 болон 5 километрийн хоёр тогтсон шугамаар явах ба олон улсын нисэх буудал, Чежү арлын өмнөд хэсэгт орших парк зэргээр дайрах маршруттай юм байна. Зорчигч очих газраа өөрөө захиалах бөгөөд аюулгүй байдлыг бодолцон машин бүрт нэг менежер дагалдах ажээ.

Гарааны бизнес эрхэлж буй болон бага дунд аж ахуйн нэгжүүдтэй хамтран уг үйлчилгээг эхлүүлж байна хэмээн БНСУ-ын Газар, дэд бүтэц, зам тээврийн мэдэгджээ. Автомат жолоодлоготой гурван автомашин ажлын өдрүүдээр 10:30-18:30 цагийн хооронд ажиллах ба ирэх оны эцэс хүртэл төлбөргүй үйлчлэх юм байна.