Хятад улсын шинэ хөгжил Африкт шинэ боломж олгоно
2022-11-04 23:43:25
Share
Share this with Close
youtube WeChat

“Шинэ нөхцөлд Хятад-Танзанийн харилцааг хөгжүүлэх нь хоёр орны нийтлэг бөгөөд алс хэтийн ашиг сонирхолд нийцэх төдийгүй шинэ цаг эриний Хятад-Африкийн хувь заяаны нэгдмэл цогцыг цогцлооход чухал ач холбогдолтой”. 11-р сарын 3-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжинд айлчлахаар хүрэлцэн ирсэн Танзани улсын ерөнхийлөгч Самиа Сулуху Хассантай хэлэлцээ хийх үе ийн хэлсэн юм. Тэгвэл хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа болгож байгаагаа хоёр орны төрийн тэргүүн нар зарлан мэдэгдсэн бөгөөд өндөр дээд зиндааны хэлхээ холбоог хэвээр хадгалж, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлаар олон чухал нийтлэг ойлголтод хүрчээ.

Самиа Сулуху Хассан ерөнхийлөгч бол ХКН-ын 20-р их хурлын дараа Хятад улсад айлчилж буй Африкийн орнуудын анхны төрийн тэргүүн бөгөөд энэ нь Хятад-Танзанийн харицлаа хир нягт гэдгийг гэрчлэн харуулж байна. Өнгөрч зууны 70-аад онд өөрийн орны нөхцөл байдал нь хүндхэн байсан ч Хятад улс “бүсээ чангалж” Африкийн ахан дүүст туслан Танзанийн төмөр замыг тавьсан нь хоёр орон, тэрчлэн Хятад-Африкийн найрамдлын чухал бэлэг тэмдэг болсон юм.

Хятад, Танзанийн хамтарсан мэдэгдлийн дагуу, Хятад улсын Танзани улсаас импортлох 98 хувийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн тарифаас чөлөөлж, тус орны аж үйлдвэржилт, орчин үеийн бүтээн байгуулалтыг дэмжиж ажиллах болно. Эдгээр бодит арга хэмжээ нь Африкийн орнуудтай хамтдаа хөгжихийг хичээж буй Хятад улсын цуцалтгүй чармайлгыг гэрчилж байна. Тиймдээ ч “Хятад улс бол жинхэнэ найз , итгэл бүрэн хүлээсэн түнш мөн” гэж ерөнхийлөгч Самиа Сулуху Хассан хэллээ.

Холбогдох статистикийн дагуу, 2009 оноос хойш Хятад улс нь дараалан 13 жил Африкийн хамгийн том худалдааны түнш болж иржээ. КОВИД-19 цар тахал дэгдсэний дараа Хятад улс Африкийн 27 оронд 189 сая тун вакцин хангаж, тухайн бүсийн улс орнуудтай хамтран жилд 400 сая тун вакцин үйлдвэрлэх хүчин чадамжтай вакцины үйлдвэр байгуулсан юм.

3-ны өдрийн хэлэлцээний явцад “Хятад улс өөрийн шинэ хөгжлөөрөө Африкт шинэ боломж олгоход бэлэн. Энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчим зэрэг олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээний дагуу дэлхийн хөгжлийн санаачилгыг идэвхтэй хэрэгжүүлж, глобал засаглал дахь хөгжиж буй орнуудын үг хэлэх эрх, төлөөлөх чанарыг нэмэгдүүлж, улмаар хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа байгуулахад Хятад улс бэлэн” гэж Ши Жиньпин онцолсон юм.

Африкт “Ганцаар явбал хурдан явна, харин олуулаа явбал хол явна” гэсэн цэц үг байдаг. Хятад, Африкийн 2 тэрбум 700 сая хүн ард сэтгэл санаа нэгтэйгээр нэгэн зүгт хүчлэн зүтгэдэг л юм бол улам сайн сайхан маргаашийг хамтдаа угтан авах нь дамжиггүй юм.