Украинд 400 сая ам.долларын цэргийн тусламж үзүүлэхээ мэдэгдэв
2022-11-05 10:52:43
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 11-р сарын 4-нд АНУ-ын Батлан хамгаалах яам Украинд аюулгүй байдалд тусламж үзүүлэх санаачилга буюу USAI-ийн дагуу Украинд 400 сая орчим ам.долларын үнэ бүхий цэргийн тусламж үзүүлэхээ зарлав. Батлан хамгаалах яам мөн өдөр мэдэгдэл гаргаж, БХЯ-ны нөөц зэвсгээс Украин руу зөөвөрлөх болно гэжээ.

Энэ удаагийн тусламжийн төлөвлөгөөнд HAWK агаарын довтолгооноос хамгаалах систем, хуягт тээврийн хэрэгслийн шинэчлэл, сургалт, засвар үйлчилгээний санхүүжилт, түүнчлэн сайжруулсан T-72B3 танк, Phoenix Ghost нисгэгчгүй нисэх систем зэрэг зэвсэг тоноглол багтсан байна.
Ерөнхийлөгч Жо.Байден албан тушаалдаа орсноос хойш АНУ Украинд 18.9 тэрбум гаруй ам.долларын цэргийн тусламж үзүүлэхээ амласан гэж мэдэгдэлд дурджээ.