Өргөн хэрэглээний барааны үзэсгэлэн хүмүүсийн талархлыг хүлээж байна
2022-11-05 09:27:51
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 4-ний орой Хятадын олон улсын импортын 5-р экспогийн нээлтийн ёслол Шанхайд болов. Энэ жилийн экспо-гийн өргөн хэрэглээний барааны үзэсгэлэнгийн бүс нь 70 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай бөгөөд ухаалаг гэр ахуйн хэрэгсэл ба гэр ахуйн тавилга, гоо сайхан, өдөр тутмын химийн бүтээгдэхүүн, моод загвар ба үнэт эдлэл, спортын бараа, уралдаан тэмцээний арга хэмжээ зэрэг дөрвөн сэдэвчилсэн хэсэгтэй. Эдгээр бараа бүтээгдэхүнн нь ногоон, бохир  хийн ялгарал багатай, тогтвортой хөгжлийг эрхэмлэснээрээ онцлог юм.

Өргөн хэрэглээний барааны үзэсгэлэнгийн бүс нь 70 мянга гаруй хавтгай дөрвөлжин метр талбайтай . Ногоон ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, гэрийн тавилганы талбай нь "ногоон" ба "ухаалаг" гэсэн хоёр сэдэвт анхаарлаа төвлөрүүлж, дэлхийн өнцөг булан бүрийн шинэ бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлж байна.
Спортын бараа бүтээгдэхүүн, уралдаан тэмцээний арга хэмжээний талбайд спортын дэвшилтэт технологийн бараа бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлэхийг дэмжиж байна.

Загварын чиг хандлага, үнэт эдлэлийн хэсэгт хувцас, гутал, цүнх, үнэт эдлэл, урлагийн бүтээл зэргийг дэлгэн үзүүлж байна. 

Гоо сайхны бараа бүтээгдэхүүнээс дэлхийн 500 хүчирхэг болон гоо сайхны бараа бүтээгдэхүүний салбарын хошууч аж ахуйн нэгжээс гадна чанар сайтай жижиг брэндийн бараа бүтээгдэхүүн нь ч хүмүүсийн талархлыг хүлээж байна.