Уул давхарлаж ус хөндөлдөөд зам хаагдав хэмээтэл Уд бөртөлзөн цэцэг илэрч нэгэн тосгон харагдав
2022-11-06 22:36:05
Share
Share this with Close
youtube WeChat

Уул давхарлаж ус хөндөлдөөд зам хаагдав хэмээтэл

Уд бөртөлзөн цэцэг илэрч нэгэн тосгон харагдав

——Ши Жиньпин импортын 5-р экспогийн нээлтийн ёслолд



2022 оны 11-р сарын 4-ний орой Хятадын олон улсын импортын 5-р экспогийн нээлтийн ёслолд Хятад улсын дарга Ши Жиньпин улс орнууд хамтран ажиллаж, нээлттэй хамт хожихыг уриалав.  Тэрбээр хэлсэн үгэндээ: “Уул давхарлаж, ус хөндөлдөөд зам хаагдав хэмээтэл, уд бөртөлзөн цэцэг илэрч нэгэн тосгон харагдав хэмээх эртний шүлэг байдаг. Замыг алхам алхмаар эвхэж байж саруул ирээдүйг олж харна. Улс орнуудтай хамтран жинхэнэ олон талт үзэл баримтлалаар нээлттэй байлгах нийтлэг ойлголтоо төвлөрүүлж, дэлхийн эдийн засгийн хөгжилд тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулж, нээлттэй байдалд түшиглэн,  дэлхийн хөгжлийн шинэ саруул ирээдүйг цогцолъё ” гэжээ.

“Уул давхарлаж, ус хөндөлдөөд зам хаагдав хэмээтэл, уд бөртөлзөн цэцэг илэрч нэгэн тосгон харагдав” хэмээх нь 800 жилийн өмнөх Хятадын зохиолч, түүхийн ухааны эрдэмтэн Лү Ю-гийн шүлгийн нэгэн бадаг юм. Хүмүүс үүгээр давж чадахгүй хүндрэл бэрхшээл гэж байхгүй,  шийдвэрлэх арга ухаан лавтай олдоно гэдэг санааг илтгэсэн байдаг.

Зуун жил тохиогоогүй өөрчлөлт гарч, дэлхийн эдийн засгийн сэргэлтийн хүч сул байгаа одоогийн нөхцөл байдалд Ши Жиньпин энэ шүлгээс иш татан, хөгжлийн зам дахь хүндрэл бэрхшээлийг даван туулж, гэгээн саруул ирээдүйг зорих цорын ганц зам бол нээлттэй байлгах явдал мөн гэж тодорхойлсон юм. Үүний зэрэгцээ Хятад улсыг улам нээлттэй байлгах шийдвэр зоригоо уламжлан, “Хятадын том зах зээлийг дэлхийн том боломж завшаан болгоно”  гэжээ.

ХКН-ын ХХ хурлаас Хятад улс гадаадад нээлттэй байлгах төрийн үндсэн бодлогоо баримталж, харилцан ашигтай хамт хожих нээлттэй стратегийг хэрэгжүүлэн, эдийн засгийн даяаршлын зөв чиглэлээр гадаад дотоодын зах зээлийн нөөцийг уялдуулж, Хятадын шинэ хөгжлөөр дэлхий дахинд шинэ боломж олгон, нээлттэй дэлхийн эдийн засгийг бүтээн байгуулахын төлөө хичээн зүтгэнэ гэжээ.

Импортын экспод хуран цугларсан талууд боломж завшааныг хуваалцаж байна. Нээлттэй байдал боломж дагуулдаг бол хамтын ажиллагаагаар дамжин хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэдэг.

Хятадын олон улсын импортын 5-р экспогийн нээлтийн ёслолд Ши Жиньпин даргын  хэлсэнчлэн: Нээлттэй байдал нь хүн төрөлхтний соёл иргэншлийн дэвшлийн чухал хөдөлгөх хүч мөн бөгөөд дэлхийн цэцэглэл хөгжлийн цорын ганц арга зам юм.