Нээлттэй байлгах нь импортын 5-р экспогийн гол агуулга юм
2022-11-07 18:30:37
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын олон улсын импортын 5-р экспо энэ сарын 4-нд нээлтээ хийсэн юм. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 7-ны өдрийн ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, ХКН-ын ХХ их хурлын дараа Хятад улсын зохион байгуулсан анхны олон улсын томоохон үзэсгэлэн арга хэмжээ болсны хувьд Хятадын олон улсын импортын 5-р экспо нь олны анхаарлыг ихэд татаж байна. Хятад улсын дарга Ши Жиньпиний нээлтийн ёслолд тавьсан илтгэлдээ хэлсэнчлэн, импортын экспо нь Хятад улс хөгжлийн шинэ төлөв байдлыг цогцлон байгуулахын гарц, өндөр түвшинд нээлттэй байлгах индэр, дэлхий нийт хамтдаа хуваалцах олон улсын олон нийтийн бүтээгдэхүүн болсон юм. Хятад улс цаашид улс орнууд болон талуудтай Хятад улсын асар том зах зээлийн боломжоос хуваалцан, нээлттэй байлгах тогтолцооны шинжтэй боломж завшааныг хуваалцаж, олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийг хамтаар хуваалцах болно гэв.

Жао Лижянь хэлэхдээ, нээлттэй байлгах нь энэ удаагийн импортын экспогийн гол агуулга юм. ХКН-ын ХХ их хурлын үндсэн илтгэлд, Хятад улс гадаадад нээлттэй байлгах үндсэн төрийн бодлогоо цаашид баримтлан, харилцан ашигтай хамтдаа хожих нээлттэй байлгах стратегийг гуйвшгүй хэрэгжүүлнэ гэж тодорхой дурдсан юм. Ирээдүйд Хятад улсын нээлттэй хөгжих үүд хаалга улмаас улам өргөжнө гэжээ.



\Уртнасан\