INBAR-т баяр хүргэв
2022-11-07 18:42:33
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 7-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Олон улсын хулс тэнзний байгууллага буюу INBAR байгуулагдсаны 25 жилийн ойн арга хэмжээ болон Дэлхийн хулс тэнзний тухай 2-р бага хуралд баярын захидал илгээв.

Ши Жиньпин тэмдэглэхдээ, INBAR байгуулагдсанаас хойш хулс тэнзний нөөцийг хамгаалж, нээн ашиглахын төлөө хичээн ажиллаж, дэлхийн экологийн орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг ахиулах талаар бүтээлч үүрэг гүйцэтгэсээр ирлээ. Хятадын засгийн газар INBAR -тай хамтран дэлхийн хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлж, “Хулсаар хуванцрыг орлуулах” санаачилгыг дэвшүүлж,  улс орнууд хуванцрын бохирдлыг багасган, уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулж, НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг түргэтгэн хэрэгжүүлж байна гэжээ.
Ши Жиньпин захидалдаа, Хятад улс экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг ахиулан, хүн байгаль эе зохицонгуй хөгжлийн үзэл баримтлалаар улс орнуудтай хамтран зүтгэж, хүн байгалийн амь насны нэгдмэл цогцыг байгуулж, үр хойчдоо цэвэр цэмцгэр үзэсгэлэнтэй гэр орныг нь байгуулж өгөхөд бэлэн байна гэж онцолжээ.