Олон улсын цахим худалдааг дэмжинэ
2022-11-08 15:46:18
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын олон улсын импортын тавдугаар экспогийн хүрээнд зохион байгуулсан “Худалдааны дижиталчлал хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих-2022” форум 11-р сарын 7-нд Шанхай хотноо болов. Дижитал технологийг илүү сайн ашиглаж, Дата худалдааны боломжуудыг нэвтрүүлж, дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих талаар хуралд оролцсон олон улсын мэргэжилтнүүд санал бодлоо солилцсон байна. 

2030 он гэхэд дижитал технологи нь дэлхийн худалдааны хэмжээг жил бүр 1.8-2 нэгжээр өсгөх бөгөөд ингэснээр дэлхийн үйлчилгээ худалдааны эзлэх хувь 2016 онд 21 хувьтай байснаас 25 хувь болон өсөж, дижитал худалдаагаар голлосон дэлхийн худалдааны өрсөлдөөний тогтолцоог бий болгоно гэж Дэлхийн худалдааны байгууллагаас тооцоолжээ. 

Мөн Дэлхийн худалдааны байгууллага, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Олон улсын валютын сан зэрэг холбогдох улс орнуудтай хамтран дижитал худалдааны системийн гарын авлагыг шинэчлэн сайжруулахаар ажиллаж байгаа талаар сэтгүүлч уг арга хэмжээнээс мэдээлжээ.