"Хятад+Төв Азийн таван орон"-ны зөвлөхүүдийн форум боллоо
2022-11-09 10:37:41
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ онд Хятадтай Төв Азийн таван орон дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан “Хятад+Төв Азийн таван орон”-ы зөвлөхүүдийн хоёр дахь удаагийн форум энэ сарын 8-ны өдөр Бээжинд эхэллээ. Хятад, Узбекистан, Казахстан, Тажикистан, Туркменистан, Киргиз зэрэг орны эрдэмтэн судлаачид, Хятадад суугаа олон орны дипломат төлөөлөгч нар "Хамтын хөгжлийн шинэ зам руу" сэдвийн хүрээнд санал бодлоо нухацтай солилцсон байна.

Дипломат харилцаа тогтоосон 30 жилийн турш, Хятад, Төв Азийн орнуудын харилцаа үсрэнгүй хөгжилд хүрч, харилцан хүндэтгэсэн, шударга, хамтран ажиллаж, хамтаар ашиг хүртсэн шинэ хэлбэрийн олон улсын харилцааны үлгэр жишээг бий болгосон юм. Сүүлийн жилүүдэд, Хятад улс Төв Азийн орнуудтай үр өгөөжтэй, ажил хэрэгч хамтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүний ачаар энэ оны худалдааны хэмжээ дахин шинэ дээд амжилт тогтоох төлөвтэй байна. Хятадын засгийн газрын Евразийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Ли Хуй хэлэхдээ, “Энэ нь Хятад улс болон Төв Азийн орнуудтай тогтоосон харилцаа тогтвортой байгааг бүрэн харууллаа. Энх тайвангүйгээр хөгжил байж чадахгүй, тогтвортой байлдалгүйгээр хөгжил цэцэглэлтэд хүрэх боломжгүй. Бид энх тайвныг сахин хамгаалахыг эрхэм зорилгоо болгож, дэлхий ертөнцөд тулгарч буй сорилтуудын өмнө аль ч үеэс илүү эв нэгдэлтэй байж, бүс нутгийн улс орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох гадны хүчнийг тууштай эсэргүүцэж, бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалж, дэлхийн энх тайван, хөгжилд жинтэй хувь нэмрээ оруулах ёстой” гэжээ.

ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин видео илтгэлдээ, "Аюулгүй байдлын хувьд Төв Азийн орнууд терроризм, хэт даврагч үзэл, мансууруулах бодис наймаалах зэрэг бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлэх хүчин зүйлд гол үүрэг гүйцэтгэх ёстой. Хөгжлийн хувьд, Төв Азийн орнууд ШХАБ-ын хүрээнд олон салбарын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцогч, хувь нэмэр оруулагч, үр шимийг нь хүртэгч юм. Иймээс хамтын ажиллагааны шинэ замыг эрэлхийлж, шинэ хөгжлийг ахиулан, хамтын ажиллагааны шинэ үр дүнд хүрэх нь бидний өмнө тавигдаж буй бодит зорилт бөгөөд Хятад, Төв Азийн орнуудын ирээдүйн хамтын ажиллагааны чухал хүчин, чиг хандлага юм” гэжээ.