Хятад Америкийн харилцааны талаар байр сууриа илэрхийлэв
2022-11-10 20:57:40
Share
Share this with Close
youtube WeChat

10-нд болсон Хятадын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хэлэхдээ,  Хятад Америкийн төрийн тэргүүн янз бүрийн арга  хэлбэр бүхий байнгын харилцаатай байдаг. Хоёр улсын төрийн тэргүүн Балид уулзалт хийх тухай Америкийн дэвшүүлсэн саналыг Хятад улс чухалчлан үзэж байгаа бөгөөд одоогоор хоёр тал энэ тухай харилцаа холбоотой байгаа юм. Америктай холбоотой Хятадын бодлого, байр суурь нь тууштай бөгөөд тодорхой юм. Бид Америктай харилцан хүндэтгэж, энх тайван зэрэгцэн оршиж, хамтран ажиллаж хамт хожихын төлөө хичээн зүтгэсээр бөгөөд өөрсдийн бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо тууштай хамгаална гэжээ.

Жао Лижянь хэлэхдээ, Америк Хятад улстай үзэл бодлоо ойртуулан, зөрчил маргааныг зүй зохистойгоор хяналтад байлгаж, харилцан ашигтай хамтран ажиллаж, буруу ойлголт буруу үнэлгээнээс зайлсхийж, Хятад Америкийн харилцааг эрүүл тогтвортой хөгжлийн зөв замд буцаан оруулахын төлөө хичээн ажиллах ёстой гэжээ.