Эдийн засгийн дарамтыг эсэргүүцнэ
2022-11-10 20:09:29
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 10-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр Америкийн хагас дамжуулагчийн томоохон компаниуд Хятадын олон улсын импортын 5-р экспод оролцсонтой холбоотойгоор сэтгүүлчийн сонирхсон асуултад  хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хэлэхдээ, дэлхийн чипийн үйлдвэрлэл нийлүүлэлтийн гинжин хэлхээ бүрдэж хөгжих нь зах зээлийн журам болон аж ахуйн нэгжийн сонголтын үр дүн юм гэжээ.

Жао Лижянь хэлэхдээ, бид олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран, эдийн засгийн шахалт дарамт болон шинжлэх ухаан технологийн ноёрхлын үйл ажиллагааг эсэргүүцэж, дэлхийн эдийн засгийн тогтолцоо, журам болон тогтвортой байдал, дэлхийн үйлдвэрлэл нийлүүлэлтийн гинжин хэлхээний аюулгүй байдлыг хамгаалахад бэлэн байна. Бид энэ удаагийн импортын экспогоор боломж болгон, нээлттэй хаалгаа улам илүү нээж, гадаадын аж ахуйн нэгжүүд Хятадад хөрөнгө оруулахад тус дөхөм үзүүлж, илүү эв нэгтэй цэцэглэн хөгжсөн ирээдүйг хамтран цогцлоход бэлэн байна гэжээ.