Хятад Америкийн харилцааны асуудлаар байр сууриа илэрхийлэв
2022-11-11 19:57:50
Share
Share this with Close
youtube WeChat

Бали аралд болох Хятад, Америкийн удирдагчдын уулзалтаас Хятад улс ямар хүлээлттэй байгаа талаар 11-р сарын 11-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь сурвалжлагчийн сонирхсон асуултад хариулсан байна. 
Жао Лижянь хэлэхдээ, Хятад Америкийн харилцааны талаар Хятад улс Ши Жиньпин даргын дэвшүүлсэн харилцан хүндэтгэх, энх тайвнаар зэрэгцэн орших, хамтран ажиллаж, хамтаар хожих гурван зарчмыг баримталж, Хятад Америкийн зөв харилцааны арга замыг тогтоохыг санаачилдаг бөгөөд өөрийн бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо тууштай хамгаална. Америк Хятад бие биедээ ойртон, санал зөрөлдөөнөө зөв зохицуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулж, үл ойлголцол, буруу үнэлгээнээс зайлсхийж, Хятад Америкийн харилцааг эрүүл, тогтвортой хөгжлийн зөв замд оруулах ёстой гэжээ.
Жао Лижянь хэлэхдээ, Хятад Америкийн харилцаа тогтвортой хөгжих нь хоёр талын ашиг сонирхолд нийцэх бөгөөд дэлхийн бүх улс орны хүлээлт юм гэжээ.