Импортын экспогийн сонин сайхан цаашид үргэлжлэх болно
2022-11-11 11:38:22
Share
Share this with Close
youtube WeChat

Нэг жилийн хугацаан дахь арилжааны хэлцлийн нийт хэмжээ 73 тэрбум 520 сая ам.долларт хүрсэн нь ноднингийн импортын экспогоос 3.9 хувиар нэмэгдэв. Энэ сарын 10-нд өндөрлөсөн Хятадын олон улсын импортын 5-р экспо сайн амжилт бүтэмжид хүрэв. Импортын экспогийн “хуучин анд”, “Декатлон” брэндийн Хятад дахь дэд захирал Паскал Бизард хэлэхдээ: “Ирэх 50 жилд Хятад улс мөн Декатлоны дэлхийн чухал хөгжлийн төвийн нэг хэвээр байх болно” гэжээ.

Паскал Визардын адилаар импортын экспог маш чухалд үзэж буй хүмүүс улам олширсоор байна. Хятадын албаны талын статистикээс харахад, энэ удаагийн импортын экспод 145 улс орон, бүс нутаг болон олон улсын байгууллага үзэсгэлэнд оролцож, 127 улс орон, бүс нутгаас ирсэн 2800 гаруй компаниуд аж ахуйн нэгжийн үзэсгэлэнд оролцон, төлөөлөх чанартай 438 шинэ бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээг анх удаа нийтлэн танилцуулсан нь өмнөх удаагийнхаас давжээ. ХКН-ын ХХ хурлын дараа Хятад улсын зохион байгуулсан анхны олон улсын чухал үзэсгэлэнгийн хувьд импортын экспо нь Хятадын шинэ хөгжлийн төлөв байдлыг бий болгох цонх, өндөр түвшинд нээлттэй байлгахын индэр, дэлхий нийтээрээ хуваалцах олон улсын олон нийтийн бүтээгдэхүүн болсон гэдгийг баялаг амжилтаараа дахин нотоллоо.

Импортын экспод таван удаа дараалан оролцсон Америкийн гоо сайхны цэвэршүүлсэн тосны Дотерра компанийн Хятад дахь захирал Овен Мессик хэлэхдээ: “Нэгэн маш сонирхолтой дурсамж бий. Импортын 2-р экспод оролцсоны дараа бид Шань Ши мужийн Пин Шүниэс ирүүлсэн захидлыг хүлээн авсан, захидалд тэд тухайн нутгийн форситиа ургамалыг цэвэршүүлсэн тосны түүхий эд болгож болох тухай ярьсан, бид үүнийг маш их сонирхсон юм” гэжээ. Ийнхүү энгийн захидал нь Дотерра компанийн Хятад улс дахь хамтын ажиллагааны замыг ахиулсан бөгөөд импортын экспо нь нээлттэй, хуваалцдаг, амжилт эрэлхийлдгийн  бодит үлгэр жишээ юм.

Хуваалцахаар дамжин илүү олон боломж төрдөг. Хятад улс бол дэлхийд ховорхон асар том зах зээлтэй, 140 гаруй улс орон бүс нутгийн худалдааны гол түнш бөгөөд бараа бүтээгдэхүүний худалдаагаар дэлхийд 5 жил дараалан тэргүүлж байна. Хятад улс олон улс орнууд болон талуудтай Хятад улсын асар том зах зээлийн боломжоос хуваалцаж, тогтолцооны шинж чанар бүхий нээлттэй байлгахын боломжийг хуваалцаж, олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн боломжийг хуваалцахаа энэ удаагийн импортын экспод мэдэгдэв. Ингэснээр илүү олон хүмүүс, ялангуяа хөгжлөөр тааруу орнуудад Хятад улсын хөгжлийн ашиг тусыг хүртээх болно.

Энэ жилийн импортын экспод хөгжлөөр хамгийн буурай 30 шахам орнуудын компаниуд үнэ төлбөргүй үзэсгэлэнгийн лангууг гэрээлэн ашигласан бөгөөд лангууны тоо өмнөх удаагийн экспогоос нэг дахин шахам нэмэгджээ. Гвиней-Бисау улсын самар, Афганистаны хивс зэрэг бүтээгдэхүүн нь өндөр хөгжилтэй орнуудын дэвшилт технологийн бүтээгдэхүүнтэй нэгэн индэрт өрсөлдөж, өөрийн зах зээлээ олж чаджээ.

Энэ жил Бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэлийн харилцааны гэрээ буюу RCEP хүчин төгөлдөр болсон юм. Японы Окинава мужийн исгэсэн ундаа, Камбожийн тутарга, Австралийн үхрийн мах зэрэг импорын экспогийн үзэсгэлэнд тавигдсан RCEP-ын гишүүн орнуудын өвөрмөц бүтээгдэхүүнүүд давхар ашиг олсон байна. “Импортын экспод оролцохоор дамжин бид нэг талаар үзэсгэлэнгээ ажиллуулж, нөгөө талаар Хятадын компаниудын захиалгыг хүлээн авсан. Энэ жил RCEP хүчин төгөлдөр болсон, хойшид зах зээл илүү өргөжнө гэдэгт эргэлзэхгүй байна” гэж Японы Дорнын соёл эдийн засгийн хөгжлийг дэмжих нийгэмлэгийн зөвлөх Цай Вэйшинь хэлжээ. HSBC банкны саяхан нийтэлсэн “Гадаадын компаниудын хараан дахь Хятад улс 2022: RCEP-ын шинэ боломжийг хуваалцъя” тайланд, RCEP-ын гишүүн орнуудын 93 хувийн компаниуд хойшид Хятад улстай худалдааны харилцаагаа нэмэгдүүлнэ гэж тэмдэглэжээ.

Энэ удаагийн импортын экспогийн худалдаа хөрөнгө оруулалтыг дэмжих офлайн арга хэмжээ өндөрлөж, хэлцэл нь нийт 4 тэрбум ам.долларыг давжээ. Гадаадын цөөн бус компани Хятад улсад хөрөнгө оруулан үйлдвэрээ байгуулах, судалгааны төв байгуулахаар болжээ.

“Дэвшилтэт технологийн бүтээгдэхүүн”, эсвэл “онцлог бүтээгдэхүүн”-ий аль аль нь бүгд импортын экспогоор дамжин Хятад улсын зах зээлд нэвтрэх боломжийг олж, хамтын ажиллагаагаар хөгжих шинэ орон зайгаа олжээ. Энэ нь мөн Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг ахиулж буйн бодит практик, хүчтэй нотолгоо болж, хамтын ажиллагаа тасалдах, саланги байдалд орох нь буруу, харин нээлттэй хамтран ажиллах нь зөв зам гэдгийг харууллаа.

“Ирэх онд дахин уулзацгаая”. Импортын 6-р удаагийн экспогийн аж ахуйн нэгжийн үзэсгэлэнд бүртгүүлэх ажил одоо бүх талаар эхэлсэн бөгөөд 60 шахам компани, байгууллага үзэсгэлэнд оролцох гэрээ байгуулан, Афганистаны бизнесмен Али Фаиз зэрэг хүмүүс дараа удаагийн импортын экспод оролцох бэлтгэлээ ч хийжээ. Үүний зэрэгцээ “дижитал импортын экспо” цаашид үргэлжилж, улс орнуудын ард иргэдэд ашиг тусаа өгсөөр байх болно.


\Уртнасан\