Ши Жиньпин олон улсын форумд үг хэлэв
2022-11-13 14:25:23
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 11-р сарын 12-нд Ши Жиньпин дарга "Эрлийзжүүлсэн будааны гадаад тусламж ба дэлхийн хүнсний аюулгүй байдал" олон улсын форумд зориулан хэлсэн үгээ бичгээр тараажээ.

Ши Жиньпин хэлэхдээ, хүнсний аюулгүй байдал бол хүн төрөлхтний оршин тогтнох үндсэн асуудал юм. Хагас зуун жилийн өмнө Хятад улсад эрлийзуүүлсэн шинэ соортын будааг амжилттай хөгжүүлж, өргөнөөр тариалан, дэлхийн тариалангийн талбайн 9 хүрэхгүй хувийг ашиглаж, дэлхийн хүн амын бараг 20 хувийг эзлэх Хятадын ард түмний хоолны асуудлыг шийдвэрлэж, дэлхийн үр тариа үйлдвэрлэгч хамгийн том орон болон хүнсний экспортлогч гуравдугаар орон болж хөгжжээ. 1979 оноос хойш эрлийзжүүлсэн будааг таван тивийн 70 шахам оронд тариалах болж, эдгээр орнуудын үр тарианы үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн хөгжилд гарамгай хувь нэмэр оруулж, хөгжиж буй орнуудын хүнсний хомсдолын асуудлыг шийдвэрлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм гэжээ. 

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, өнөөгийн байдлаар дэлхийн хүнсний аюулгүй байдал ээдрээтэй байна. Хятад улс дэлхийн бусад оронтой хамт хувь заяа, эв нэгдлийг баримтлан, дэлхийн хөгжлийн санаачилгыг урагшлуулан, хүнсний аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байна. НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг түргэтгэн, өлсгөлөн, ядуурлаас ангид дэлхийг байгуулахад илүү их хувь нэмэр оруулах зорилгоор хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх болно гэжээ.