Пакистаны ерөнхий сайд ХТРТ-д ярилцлага өгөв
2022-11-14 11:05:44
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын эхээр Хятадад албан ёсны айлчлал хийсэн Пакистаны ерөнхий сайд Шабаз Шериф ХКН-ын 20-р их хурлын дараа Хятадад уригдсан гадаадын цөөн удирдагчдын нэг болов. Тэрээр Пакистаны ерөнхий сайд болсны дараа анх удаагаа Хятадад айлчилсан нь энэ юм. Хятадад айлчлах хугацаандаа Шабаз Шериф Бээжинд ХТРТ-д ярилцлага өгсөн байна.

Шабаз Шериф хэлэхдээ: "ХКН-ын 20-р их хурлаас хүчирхэг, даацтай шийдвэр гаргасан нь төрийн залгамж чанар болон тогтвортой хөгжлийн баримтлал юм. “Бүс ба зам” санаачилга нь харилцан итгэлцэж хамтран ажиллах, мөн дэлхийн ард түмний хөгжил дэвшлийн боломж байв. Энэхүү том төсөл улс орнуудад эесэг зохицонгуй байдал, энх тайван хийгээд хөгжлийг авчрав. Хятад улс, түүний хөршүүдэд төдийгүй Европ Азийн эх газар, Африк тив, өмнөд Ази, Латин Америк, зүүн Ази зэрэгт ч хүртээмжтэй юм. Энэ бол Ши Жиньпин даргын санаачилсан гэрэл гэгээтэй ирээдүй бөгөөд дэлхийн хөгжлийн санаачилга билээ" гэжээ.

Пакистан бол Хятадын стратегийн хамтын ажиллагааны сайн түнш, мөн Хятадын талаас энэхүү хүндлэлийг хүртсэн онцгой орон юм.