Хятад Америкийн төрийн тэргүүний уулзалтын талаар танилцуулав
2022-11-15 15:57:12
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин 11-р сарын 14-нд Индонезийн Бали аралд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай уулзав. Уулзалт өндөрлөсний дараа Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И хэвлэлийнхний асуултад хариулав.

Ван И хэлэхдээ: “Энэ удаагийн уулзалт нэгд, чухал ач холбогдолтой, хоёрт, санал бодлоо гүнзий солилцсон, гуравт, агуулгаар баялаг, дөрөвт, ирээдүй рүү чиглэсэн айлчлал болов. Хоёр орны төрийн тэргүүн  Хятад Америкийн харилцааны дэлхийн шинж чанартай ач холбогдлыг чухалчлан үзэж, хоёр улсын харилцааны удирдамж зарчмыг тогтоохын чухлыг онцолж, харилцаагаа цаашид хөргөхгүйгээр буцаагаад тогтворжуулахыг хүсэж буйгаа илэрхийлж, ажил хэрэгч хамтын ажиллагааг урагш ахиулахад бэлэн байгаагаа илэрхийлцгээлээ. Энэ нь хойшдын хэсэг хугацаан дахь Хятад Америкийн харилцааны хөгжилд чиглэл тогтоож өгсөн бөгөөд хоёр орны харилцаа алхам алхмаар эрүүл тогтвортой зөв гольдролд буцаж орохыг дэмжиж байгаагаараа үр дүнтэй юм.

 Төрийн тэргүүн нарын энэ удаагийн уулзалт чухал бөгөөд бодит удирдан жолоодох ач холбогдолтой төдийгүй дараагийн шатны, эсвэл хойшдын урт хугацааны Хятад Америкийн харилцаанд гүнзгий чухал нөлөө үзүүлэх болно.

Нэгд, чиглэлийг тодорхойлов. Тухайлбал, Хятад Америкийн харилцаа гольдрол хяналтаас гарахаас сэргийлж, хоёр том гүрэн зөв зүйтэй харилцах арга замыг олох явдал юм. Ши Жиньпин дарга хэлсэн үгэндээ, Хятад Америкийн харилцаанд нүүрлэсэн одоогийн төлөв байдал хоёр орон хийгээд хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхолд таарахгүй, олон улсын хамтын нийгэмлэгийн эрмэлзэлд ч нийцэхгүй. Хоёр тал түүх, дэлхий нийт, ард түмэнд хариуцлагатай байр сууриар хандаж, Хятад Америкийн харилцаа зөв замналаар урагшлан, гол замаасаа хазайхгүй, хурдаа алдахгүй, түүнчлэн харилцан мөргөлдөхгүй байхыг баталгаажуулах хэрэгтэй гэж онцоллоо. Жо Байден ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, тогтвортой, хөгжсөн Хятад улс нь Америк хийгээд дэлхий нийтэд ашиг тустай, Америк Хятад хоёр тал санал зөрөлдөөнөө тогтоон барьж чадах бөгөөд буруу таамаглал, ширүүн өрсөлдөөний улмаас зөрчил мөргөлдөөнд хүрэхээс зайлсхийж чадна гэдгээ дэлхий нийтэд харуулах ёстой юм.

Хоёрт, бүдүүвч загварыг тогтоов. Тухайлбал, Хятад Америкийн харилцааны удирдамж зарчмыг, өөрөөр хэлбэр стратегийн шинж чанартай бүдүүвчийг тогтоохыг хамтдаа эрэлхийлэв. Хятад Америкийн харилцааны удирдамж зарчмыг тогтоох нь маш чухал гэдгийг хоёр орны төрийн тэргүүн нар санал нэгтэй зөвшөөрч, энэ тухай бүтээлчээр хайн хэлэлцэж, зөвшилцлийг залгуулан одоо байгаа нийтлэг ойлголтын үндэс суурь дээр даруй түргэн тохиролцоонд хүрэхийг хоёр талын ажлын хэсгийнхэнд үүрэг болгов.

Гуравт, үйл явцыг эхлүүлэв. Хоёр орны төрийн тэргүүн нарын чухал нийтлэг ойлголтыг бодитоор хэрэгжүүлж, Хятад Америкийн харилцааг хяналтад байлган тогтвортой болгох явдал юм. Хятад Америкийн харилцааг хяналтад байлгах, тогтвортой болгох бол тасралтгүй үргэлжлэх үйл явц. Хоёр талын ажлын хэсгийнхэн хоёр орны төрийн тэргүүн нарын тогтоосон гол чиглэлээр яриа хэлцэл, харилцаа холбоогоо хөгжүүлж, зөрчил санал зөрөлдөөнийг хяналтад байлган, харилцаа хамтын ажиллагааг урагшлуулж, Хятад Америкийн харилцаанд эерэг хүч нэмэрлэн, аюулгүйн крант угсарч, донсолгоо өөрчлөлт ихтэй дэлхийд тогтвортой, тодорхой хүчин зүйлийг сэлбэх болно.

Хятадын тал урт хугацаагаар баримталсаар ирсэн өөрсдийн зарчим, дотоод шугамтай, зайлшгүй хамгаалах зүй зохис бүхий хууль ёсны эрх ашигтай, ямарваа ноёлогч үзэл, дарангуйлалд бууж өгөхгүй гэдгээ заавал дурдах ёстой. Америкийн тал Жо Байден ерөнхийлөгчийн идэвхитэй байр суурийг бодитой бодлого үйл ажиллагаандаа сайтар тусгаж, Хятад улсыг хязгаарлан хориглох, дарамтлахаа зогсоож, Хятад улсын дотоод засаглалд хөндлөнгөөс оролцохоо больж, Хятад улсын бүрэн эрх аюулгүй байдал хөгжлийн ашиг тусыг хохироохоо зогсоож, Хятадын талтай үзэл бодлоо ойртуулан, Хятад Америкийн харилцаа эрүүл тогтвортой хөгжихөд ашигтай тулгууруудыг хамтдаа босгож, Хятад Америкийн харилцаа тогтвортой хөгжихийн бат суурийг хамтдаа бэхжүүлэх ёстой.

Ши Жиньпин дарга Ерөнхийлөгч Жо Байдентэй уулзах үедээ өнгөрсөн хэдэн зуун жилийн турш Тайвань гадаадын хүчний колоночлол, түрэмгийлэлд өртсөн түүхийг танилцуулж, Хятад улс Тайванийг тусгаарлуулахыг эсэргүүцэж, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдал, өөрөөр хэлбэл үеийн үед Хятадынх байсан газар нутгаа хамгаална. Тайванийг Хятад улсаас салгах ямарваа оролдлого нь Хятадын үндэстний ёс журмаас зөрчиж байдаг тул Хятадын ард түмэн өс хонзон бодож, огт хүлээн зөвшөөрөхгүй юм хэмээн онцолжээ.

Ерөнхийлөгч Жо Байден: Америк нь нэг Хятадын бодлого баримталж, “Тайванийг тусгаар тогтнуулах”-ыг дэмжихгүй, “хоёр Хятад орон” эсвэл, “нэг Хятад нэг Тайвань” байхыг дэмжихгүй, Тайваний асуудлаар бамбай хийж Хятад улсыг хязгаарлахыг хүсэхгүй гэжээ.

Уулзалтын үед Ши Жиньпин дарга хэлэхдээ, Хятад Америкийн хамтын ажиллагаа нь хоёр орон болон дэлхий дахины хувьд сайн явдал юм гэжээ. Хоёр тал макро эдийн засгийн бодлого, хоёр орны худалдаа эдийн засаг зэрэг асуудлаар хэлцэл хийж, олон нийтийн эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг салбарт тохиролцсон хамтын ажиллагааны баримт бичгийг уялдаатай хэрэгжүүлж, хүмүүнлэгийн салбарын солилцоо өрнүүлж, олон салбарын хүмүүсийн хэлхээ холбоог өргөтгөн, бодитой асуудлуудыг зохицуулахыг дэмжин урамшуулна гэжээ.

Ардчилал хүний эрхийн талаар Ши Жиньпин дарга хэлэхдээ, эрх чөлөө, ардчилал, хүний эрх нь хүн төрөлхтний нийтлэг хүсэл эрмэлзэл бөгөөд ХКН-ын хүсэл эрмэлзэл юм. Америк нь Америк маягийн ардчилалтай, Хятад улс ч гэсэн Хятад маягийн ардчилалтай юм. Хоёр орны бодитой зөрчил маргааны талаар эрх тэгш санал солилцох ёстой гэжээ.

Тогтолцооны талаар Ши Жиньпин хэлэхдээ, ХКН-ын удирдлага болон Хятадын социализмын тогтолцоог 1.4 тэрбум ард иргэд дэмждэг бөгөөд Хятад улсын хөгжил, тогтвортой байдлын үндсэн баталгаа юм. Үүнийг бусниулах оролдлого нь доод улаан шугамд халдаж буй хэрэг, Хятад Америкийн харилцааны үндэс суурийг гуйвуулах явдал юм гэжээ.

Худалдаа эдийн засгийн талаар Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Америкийн худалдаа эдийн засгийн харилцааны үндсэн шинж чанар нь харилцан хөнгөлөлттэй харилцан ашигтай байх явдал юм гэжээ.

Хоёр орны төрийн тэргүүн  Украин, Солонгосын хойгийн асуудлыг багтаасан олон улс, бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцов.

Украины асуудалтай холбогдуулан Ши Жиньпин дарга онцлохдоо: "Яриа хэлэлцээ өрнүүлж, хямралыг энх тайванаар зохицуулах нь өнөөгийн тулгамдсан асуудал юм. Цөмийн зэвсэг хэрэглэж болохгүй, цөмийн дайн хийж болохгүй, Ази Европын эх газарт цөмийн хямрал гарахаас хамгаалах ёстой. Дэлхийн үйлдвэрлэл хангалтын гинжин хэлхээний тогтвортой байдлыг хамтдаа чармайн хамгаалж, их хэмжээний хүмүүнлэгийн хямрал үүсэхээс зайлсхийх ёстой. Хятадын тал хэзээд энх тайваны талд зогсож, үргэлжлэн ятгаж, хэлэлцээг ахиулах болно" гэжээ.

Ши Жиньпин дарга Солонгосын хойгийн асуудлаарх Хятадын талын тодорхой байр суурийг өгүүлэхдээ: "Солонгосын хойгийн ужиг хууч байдлыг чухалчилж, талуудын анхаарч буй асуудал ялангуяа Хойд Солонгосын зүй зохистой анхаарлыг тэнцвэртэй зохицуулахыг баримтлах ёстой" гэжээ.

Байнгын харилцаа холбоогоо хэвээр хадгалахыг хоёр орны төрийн тэргүүн энэ удаагийн уулзалтын явцад зөвшөөрсний зэрэгцээ хоёр орны гадаад харилцааны аюулгүй байдлын салбарын төлөөлөгчид стратегийн хэлхээ холбоогоо үргэлжлүүлэн өрнүүлж, чухал асуудлуудыг цаашид судлан ярилцаж, нэгэнт тохиролцсон нийтлэг ойлголтоо хэрэгжүүлэхийг шаардсан байна.

Америкийн тал мэдэгдэхдээ: АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен эртхэн Хятадад айлчилж, уулзалтын дараах ажлуудыг цаг алдалгүй биелүүлэхийг хүсэж байна гэжээ. Хятадын тал үүнийг сайшааж буйгаа илэрхийлэв. Хоёр орны банк санхүү, эдийн засаг худалдааны төлөөлөгчид ч макро эдийн засгийн бодлого, Хятад Америкийн эдийн засаг худалдааны харилцаа зэрэг асуудлын эргэн тойронд харилцан уялдаатай ажиллана.

Ерөнхийдөө энэ удаагийн уулзалт нь гүнзгий харилцах, санаа бодлоо тодорхойлох, улаан шугамаа тодотгох, мөргөлдөхөөс хамгаалах, чиглэл заан өгөх, хамтын ажиллагааны талаар судлан ярилцах зэрэг товлосон зорилгодоо хүрч чадсан байна гэжээ.