Хятад улс дэлхийн хүнсний аюулгүй байдлын асуудлыг чухалчилж байна
2022-11-15 19:36:41
Share
Share this with Close
youtube WeChat

Хэдхэн хоногийн өмнө Бээжин хотноо“Эрлийзжүүлсэн будааны гадаад тусламж ба дэлхийн хүнсний аюулгүй байдал”олон улсын форум амжилттай болж өнгөрлөө. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 15-ны өдөр холбогдох асуултад хариулахдаа, Хятад улс дэлхийн бусад оронтой хүнсний аюулгүй байдал, ядуурлыг бууруулах чиглэлээр хамтын ажиллагаа өрнүүлж, НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, өлсгөлөн, ядуурлаас ангид дэлхийг цогцлоон байгуулахад ихээхэн хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.

Мао Нин хэлэхдээ, "Хагас зуун жилийн өмнө эрлийзжүүлсэн будааг Хятадад анх удаа амжилттай хөгжүүлж, өргөн цар хүрээтэй тарьж ургуулан, Хятад улс дэлхийн тариалангийн талбайн 9 хүрэхгүй хувийг ашиглан, дэлхийн хүн амын бараг тавны нэг хувийн хүмүүсийн хоолны асуудлыг шийдвэрлэсэн юм. Таван тивийн 70 шахам оронд эрлийз будаа тариалж, янз бүрийн улс орны хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн хөгжилд гарамгай хувь нэмэр оруулж, хөгжиж буй орнуудын хүнсний хомсдолын асуудлыг шийдвэрлэхэд Хятад улс ихээхэн тусалсан юм" гэжээ. 

Мао Нин хэлэхдээ, Хятад улс дэлхийн хүнсний аюулгүй байдлын асуудалд ихээхэн анхаарал тавьж байна. Ши Жиньпин дарга дэлхийн хөгжлийн санаачилга дэвшүүлж, хүнсний аюулгүй байдлыг хамтын ажиллагааны 8 гол чиглэлийн нэг болгосон. Хятад улс "Их 20"-ийн бүлгийн хүрээнд олон улсын хүнсний аюулгүй байдлын хамтын ажиллагааны санаачилга дэвшүүлж, их хэмжээний бараа бүтээгдэхүүний түншлэлийн харилцаа тогтоох, дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангах тухай 8 санал дэвшүүлэв. Саяхан өндөрлөсөн Хятад-АСЕАН-ы удирдагчдын 25-р хурлаар талууд санал нэгтэйгээр "Хятад, АСЕАН-ы хүнсний аюулгүй байдлын хамтын ажиллагааны хамтарсан мэдэгдэл"-ийг баталж, хүнсний хангамж, хүртээмж, ашиглалт, тогтвортой байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн байна гэв.