БНХАУ, БНСУ-ын төрийн тэргүүн нар уулзав
2022-11-15 20:29:55
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 15-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бали аралд БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёолтэй уузлав.

Ши Жиньпин, “ БНХАУ болон БНСУ бол салшгүй хөрш, салшгүй хамтын ажиллагааны түншүүд, бүс нутгийн энх тайван байдлыг хамгаалах, дэлхийн хөгжил цэцэглэлтэд чухал үүрэг хариуцлагатай байж, өргөн хүрээнд хамтын ашиг сонирхолтой юм. Энэ жил хоёр орны дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Хоёр орны харилцаа эрүүл тогтвортой хөгжих нь хоёр ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцэж буйг 30 жилийн түүх харуулж байна. Хятадын тал БНСУ-ын талтай хамтаар Хоёр орны харилцааг хамгаалж, бэхжүүлж, хөгжүүлэн, бүс нутаг, дэлхий нийтийг илүү тогтвортой байлгахыг хүсэж байна. Хоёр тал стратегийн харилцаа холбоогоо бэхжүүлэн, улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлэх ёстой. Хоёр орны эдийн засаг харилцан бие биеэ нөхөж байдаг учраас хөгжлийн стратегийн уялдаа холбоогоо нэмэгдүүлж байж хамтаар хөгжих болно” гэжээ.

Юн Сук Ёол, “БНСУ, БНХАУ-ын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан Хятад улстай харилцан хүндэтгэсэн, харилцан ашигтай харилцаагаа хөгжүүлэхийг БНСУ-ын тал хүсэж байна. Энэ нь хоёр оны нийтлэг ашиг сонирхол юм. Хятадын талтай соёлын солилцоогоо нэмэгдүүлэн, чөлөөт худалдааны механизмыг хамгаалан, хамтын ажиллагаагаар дэлхийн чанартай сорилтыг даван туулахыг БНСУ хүсэж байна” гэв.